
Бостоны Селтикс сүүлийн гурван ч тоглолт дараалан хожигдоод байна. NBA-гийн хамгийн олон түрүүлсэн алдарт багууд болох Бостон Селтикс, Лос-Анжелос Лэйкерс нарын аваргын төлөөх үе үеийн өрсөлдөөний энэ удаагийн цаг мөч дуусах тийшээ хандавуу гэмээр хоёр баг энэ улиралд тун даруухан амжилт үзүүлж байна.
Ялангуяа Бостон Селтикс. Улаанбаатарын цагаар өнөө өглөө болсон тоглолтдоо тэд Детройт Пистонст 96:81 буюу 15 онооны зөрүүгээр хожигдсоноор гурав дахь дараалсан хожлоо хүртэв.
Энэ тоглолтод Бостоны гарааны таваас Пол Пирс 18 оноо авч багаа тэргүүлсэн ба Крис Уилкокс ердөө 14, Рэй Аллен 13, Жермен О Нил 13, Ражон Рондо 5 оноо тус тус авсан юм.
Харин Детройтын гарааныхан бүгд жигдхэн сайн тоглосон ба сэлгээнээс ч оноо сайн авснаар хожлыг өөрийн талд эргүүлсэн.
Одоогоор Бостон Селтикс ухарсаар бүстээ долдугаар байрт бичигдэж яваа юм. 15 хожил, 15 хожигдолтой яваа тэднийг сүүлийн үед шуугиан дэгдээгээд буй Нью-Йорк Никсчүүд тун удахгүй гүйцэх магадлалтай. Ийнхүү ухарч наймд бичигдэх болон тоглолтын дүр зургаа өөрчилж чадахгүй улирлыг дуусгах тохиолдолд тэд плэйоффт шалгарах нь ч хүнд болох болно.
Н.Өрнө
СЭТГЭГДЭЛ БИЧИХ