ЭЦГ, УМБГ-ын ажилтнууд хилээр мансууруулах төрлийн бодис оруулдаг бүлэг этгээдийг саатуулж шалгаж эхэлсэн байна. Тэд“Мөс" хэмээн нэрлэдэг мансууруулах үйлчилгээтэй нэгэн төрлийн нийлэг бодисыг монголд авчран худалддаг гэсэн үндэслэлээр баривчлагдсан аж.
Сэжигтнүүд "0.75 грамм хэмжээтэй нь 300 мянган төгрөгийн үнээр худалддаг" тухайгаа мөрдөн байцаагчид мэдүүлж улмаар хар тамхины бүлгийн эмээ гал тэргэнд оруулахдаа элсэн чихэр гэж худал хэлдэг байсан тухайгаа ч мэдүүлжээ . Хэргийг УМБГ-ын хар тамхи мансууруулах бодистой тэмцэх хэлтэст үргэлжлүүлэн шалгаж байна.