Тужийн нарсны таримал ойг улсын ойн санд хүлээн авлаа

img

Сэлэнгэ аймгийн Тужийн нарсны таримал ойг улсын ойн санд хүлээн авах ёслолын ажиллагаа Тужийн нарсны Хар горхи гэдэг газарт боллоо.

БОАЖ-ын сайд Л.Гансүх, Сангийн сайд С.Баярцогт, Ойн газрын дарга М.Тунгалаг, Сэлэнгэ аймгийн Засаг дарга Ж.Эрдэнэбат, “Ноёд” группын ерөнхийлөгч Х.Буяндорж, Тужийн нарсыг нөхөн сэргээхэд оролцсон аж ахуйн нэгжийн төлөөлөл болон хэвлэл мэдээллийнхэн энэ үйл ажиллагаанд оролцов.

Нээлтийн дараа Тужийн нарсны ойг нөхөн сэргээх ойжуулах ажлын талаар Ойн газрын Ойжуулалтын бодлогын хэлтсийн дарга С.Дашдаваа, Сэлэнгэ аймгийн БОАЖГ-ын Ойн нэгжийн дарга Цэнгэлзаяа нар  оролцогчдод товч мэдээлэл өгсөн юм.

Тужийн нарсыг ойжуулах ажил 2002 онд “Зууны мэдээ” сонины уриалгаар эхэлсэн түүхтэй. Өнгөрсөн 10 жилийн хугацаанд 11 мянган  га талбайд ойжуулалт, 20 мянган га талбайд байгалийн аясаар нөхөн сэргэх боломж бүрдүүлснээр Тужийн нарсны ой бүрэн сэргэж  ийнхүү таримал ойг улсын ойн санд хүлээн авч байгаа юм.

Олон жилийн тасралтгүй, уйгагүй хөдөлмөр зарцуулсан энэ ажилд идэвхтэй оролцсон Сэлэнгэ аймгийн “Бугант” групп, иргэн Алтанцэцэг, Нэргүй, Эрдэнэчимэг, Гандөш болон “Ноёд” групп, Х.Буяндорж, Т.Ариунаа /МУГЖ/, УИХ-ын гишүүн Б.Бат-эрдэнэ, “Зууны мэдээ” сонины хамт олонд БОАЖ-ын сайд Л.Гансүх талархал илэрхийлсэн юм.

Ёслолын үеэр мөн Тужийн нарсыг ойжуулах ажилд хичээл зүтгэл гаргасан ойжуулагчдад шагнал гардуулсан.

Гар, сэтгэлээрээ тарьж ургуулсан энэ ойг орон нутаг хамгаалалтад авч, тэр дундаа ойн түймрээс сэргийлж чадвал цаашид Тужийн нарсан таримал ой байгалийн аясаар ургах чадвартай болсныг сайд орон нутгийн удирдлагуудад онцлон хэлсэн.

Тужийн нарсны таримал ойг улсын ойн санд хүлээн авах ёслолд оролцогчид мод тарьж, “Бүх нийтээр мод тарих намрын өдөр”-ийг эхлүүллээ.

СЭТГЭГДЭЛ БИЧИХ

End bas tujiin narsnii hamgaalah oijuulah albanii humuus l hamag aajliig ni nugalj bgaag shuud heleh ni zow naad darga nar chin oorsdoo hiisen yum shig shaah yumaa tujiin narsnii hamgaalaltiin gazriin darga Byambaa gej hun ih hodolmorch mongol setgehuitei hun bdag yum daa ter hun anh ene bguullagiig udirdaj ehleed hurdatstai ajillasan yum shuu anh oig haraad setgel.ni shimshirch bhiig ni sanah yum bn
2011-12-20
Зөвхөн тужийн нарсанд жилдээ 1100 га-г ойжуулсан гэсэн нь харамсмаар маш бага тоо. Ийм байдлаар аймгийн хэмжээнд ядаж огтолж авсан талбайгаа хэзээ ойжуулж нөхөн сэргээх юм бэ. Түймэрт шатаж хусаар сэргэсэн ойг эргэж үндсэн шилмүүст модоор нь нөхөн сэргээх шаардлагатай. Энд шинжлэх ухааны үндэслэлтэй, идэвхи санаачлагатай үйл ажиллагаа үнэхээр ойн салбарынханд илэрхий дутагдаж байна. Даанч чамлалттай байна.
2011-12-03
ойжууллаа л гэхийн ойжуулсан юм бол зураг хөрөг нь хаана байна бичлэгийг чинь үзий улсын төсөв шаахаас өөр шидгүй новшнууд
2011-11-05
Тужийн нарсийг сэргээхэд анхнаас нь зүтгэсэн хүн бол яах ч ахгагүй тэр үеийн ой ан төвийн дарга байсан Жамсран юм. Энэ хүн их юм хийсэндээ. мөн Бат-Эрдэнэ аврага нилээдгүй хандив өргөсөн. Зууны мэдээгийнхэн хагас бүтэн сайнаар ирж хэд мод тарьж баахан архидаж аваад л явсан шүү дээ.Тэдгээр модноос бараг үлдээгүй
2011-10-13
sumin bolon heseg erh medelt nuhduud mashin mashinaar ni zarj iddeg bsii sh de odoogoos 20-d jiliin umnu bi sn medej bna aaw mini temtsej yvaad ajlaasaa halagdsiim daa
2011-10-12
neleed urgun talbaig oijuulsan bna lee za buren geh ni ch haashaa ym de zugeer gehdee owoo ym tariad ter ni urgasan bna lee shuu end ard iged selengiin baigali hamgaalah gazar sain ajillasan yponchuudin tarisan heseg gazar urgaagui bna lee
2011-10-11
gol ni hen ustaglaaa yynniig bainga sanaj yav
2011-10-11
sumin bolon heseg erh medelt nuhduud mashin mashinaar ni zarj iddeg bsii sh de odoogoos 20-d jiliin umnu bi sn medej bna aaw mini temtsej yvaad ajlaasaa halagdsiim daa
Tarisan ni heden sain duriihan, heden japanchuud. Harin teruugeer ni show hiih ni ene heden guzeegee unjuulsan baagiinuud l yum bizdee. Sanaa zovmoor yum.
2011-10-11
neleed urgun talbaig oijuulsan bna lee za buren geh ni ch haashaa ym de zugeer gehdee owoo ym tariad ter ni urgasan bna lee shuu end ard iged selengiin baigali hamgaalah gazar sain ajillasan yponchuudin tarisan heseg gazar urgaagui bna lee