
“Монгол Улсын Засгийн газар, Бүгд Найрамдах Хятад Ард Улсын Засгийн газар хооронд 2010-2013 онд хэрэгжүүлэх Соёлын солилцооны төлөвлөгөө”-г үндэслэн Монгол Улсын Засгийн Газрын гишүүн, БСШУ-ны сайд Ё.Отгонбаяр, БНХАУ-аас Монгол Улсад суугаа Онц бөгөөд Бүрэн эрхт Элчин сайд ноён Ван Шаолун нар өнөөдөр гарын үсэг зурлаа.
Талууд харилцан гарын үсэг зурснаар монголын тал ирэх дөрөвдүгээр сард БНХАУ-д “Монгол Улсын Соёлын сар”-ыг нэг сарын хугацаанд зохино байгуулна. Харин БНХАУ-ын тал наймдугаар сард Монгол Улсад “БНХАУ-ын Соёлын сар”-ыг нэг сарын хугацаанд зохион байгуулахаар боллоо.
“Соёлын сар”-ын хүрээнд урлагийн тоглолт, үзэсгэлэн болон соёлын бусад арга хэмжээг зохион байгуулагдах бөгөөд “Монгол Улсын Соёлын сар”-ын арга хэмжээг Монгол Улсын Засгийн газрын хэрэгжүүлэгч агентлаг Соёл, урлагийн хороо хариуцах аж. Харин “Бүгд Найрамдах Хятад Ард Улсын Соёлын сар”-ын арга хэмжээг БНХАУ-ын Соёлын Яамны харьяа Хятадын гадаадтай соёлоор харилцах корпораци зохион байгуулах юм байна.
Н.Дэлгэр
СЭТГЭГДЭЛ БИЧИХ