Б.Билгүүний слэм данк, уран гоё тоглолт үзэгчдийг байлдан дагуулж байна

img

Спрайт супер лигийн шинэ улирал эхлээд удаагүй байгаа билээ. Лигийн тоглолт бүр өрсөлдөөнтэй, үзүүштэй болж байгааг хэлэх нь зүйтэй байх аа. Тухайлбал дээд лигийн шилдэг тоглогч  байсан  том буюу Б.Билгүүн  “Спрайт супер лиг”-т “ОТИС”-ийн багийн өмсгөлтэй тоглож байгаа бөгөөд түүний гайхалтай слэм данк,  уран гоё тоглолт үзэгчдийг байлдан дагуулж байна. Тэр нэг тоглолтод 3-4 слэм данк хийж,  нэг тоглолтод авч байгаа дундаж оноо болон бөмбөг таслалтаараа эхний тавд орж шилдэг тоглогч гэдгээ баталлаа. Мөн  Спрайт хөгжлийн лигээс дэвшин орж  ирсэн багууд Супер лигийнхээ багуудыг хожиж байгаа нь лигийг ямар өрсөлдөөнтэй, сонирхолтой болж байгааг харж болно. Өнгөрсөн амралтын өдрүүдэд Спрайт супер лигийн 5,6 тойргийн тоглолтууд Буянт Ухаа спорт цогцолборт боллоо.  Ингээд сонирхолт татсан тоглолтуудыг тоймлон хүргэе. Лигийг 6 тойргийн байдлаар нэг ч хожигдолгүйгээр “Танан Импекс”, тус хөгжлийн лигийн хүрэл медалийн эзэн “Эрдэнэдрийлинг RIGS”, хөдөө орон нутгаас оролцож буй  “Дархан” багийн залуус тэргүүлж байна. Өнгөрсөн амралтын өдөр нэг тоглолтод хамгийн өндөр оноо авсан тоглолт гарлаа. “Орчлон Мон торх” баг “ДХИС-ийн Шонхрууд” багийг 110: 78 харьцаатайгаар буулган авсан юм. Тус тоглолтод “Орчлон Мон торх” багийн тоглогчид алсын зайнаас 18 довтлоход 10 нь оновчтой болсон ба О.Нямбаяр 27 оноо, Д.Лхагвасүрэн, Б.Цэнд-Аюуш нар тус тус 14 оноо, Б.Батзолбоо, Б.Оюунбат нар тус тус 11 оноо авснаар багаа хожилд хүргэсэн. Цом хамгаалагчид I Chuk багийг илүүрхэн хожлоо. Шинэ улирлыг хожигдлоор эхлүүлсэн ИНЕГ-ын “Буянт Ухаа” баг  зургаа дахь тоглолтоо “I chuk” багтай хийлээ. Эхний үеэс тоглолтын санаачлагыг ИНЕГ-ын “Буянт Ухаа”  баг гартаа аван,  үе бүрт оноо авалт, хамгаалалтаар илүү байснаар  улирлын хоёр дахь хожлоо авлаа. Тус тоглолтод “ОТИС” багаас солилцооны цонхоор орж ирсэн Оргил 28 оноо авч шилдэг тоглолт үзүүлсэн юм. Түүний дараа алсын зайны шидэлтийг сайн гүйцэтгэдэг Ц.Цогтбаяр орсон байна. Тэрээр 20 оноо аван мөн шилдэг нь байлаа. Б.Билгүүн тэргүүтэй “ОТИС”-ийн баг ээлжит тоглолтоо “УБЦТС ХК” багтай хийлээ. Спрайт хөгжлийн лигээс шалгарч ирсэн “УБЦТС ХК” багийн хувьд тоглолтын эхний үеийг 26:25 харьцаатайгаар тэргүүлсэн ч 2,3 үед муу тоглосон. Гэсэн ч шийдвэрлэх 4 үед “ОТИС”-ийн багаас илүү оноо аван, улмаар тоглолтыг тэргүүлж байсан хэдий ч тоглолтын төгсгөлийн маш муу хийсэн билээ.   Цаг дуусахад нэг минут дутуу байхад М.Төрмөнх алсын зайн шидэлтийг амжилттай болгож тоог 82:82 болгосон. Харин үлдсэн цагт Б.Билгүүн багийнхаа шилдэг нь байж алдаатай слэм данк хийж, нэмэлтээ амжилттай болгон  багийнхаа оноог нэмсээр  88:82 харьцаатайгаар “ОТИС” баг ээлжит хожлоо авлаа. “Танан Импекс” баг Спрайт  хөгжлийн лигийн аварга болохдоо ганцхан удаа  буюу “Эрдэнэдрийлинг RIGS” багт хожигдсон.  Тэгвэл энэ хоёр баг супер лигт 6 тойргийн байдлаар нэг ч хожигдолгүй тоглолтоо үргэлжлүүлж байна. Н.Өрнө

СЭТГЭГДЭЛ БИЧИХ