Нэг тоглолтод хамгийн өндөр оноо авсан багууд

img

“Спрайт супер лиг”-ийн 2012 оны улирлын 6 тойргийн дараах байдлаар нэг тоглолтонд авсан оноогоороо “Орчлон Мон торх” баг тэргүүлж байна. Тус баг 2010 оны Спрайт хөгжлийн лигийн аварга, 2011 оны мөн хөгжлийн лигийн дэд аварга “ДХИС-ийн Шонхрууд” багийг 110:78 харьцаатайгаар буулган авсан юм. “Орчлон Мон торх” багийн тоглогчид алсын зайнаас 18 довтлоход 10 нь байгаа оносон бөгөөд О.Нямбаяр 27 оноо, Д.Лхагвасүрэн, Б.Цэнд-Аюуш нар тус тус 14 оноо, Б.Батзолбоо, Б.Оюунбат нар  тус тус  11 оноо авснаар багаа хожилд хүргэн улмаар аварга багийг буулган авлаа. Ингээд нэг тоглолтод хамгийн өндөр оноо аван өрсөлдөгч байгаа илүүрхсэн эхний таван багийг танилцуулж байна. 1.”Орчлон Мон торх” 110:78 “ДХИС-“ийн Шонхрууд” 2. “УБЦТС ХК” 108:58 “TLG13” 3. Montel Panasonic 83:107 “Танан Импекс” 4. “ДХИС-ийн Шонхрууд” 105: 77  “TLG13” 5. ИНЕГ-ын “Буянт Ухаа” 103:77  I chuk  

СЭТГЭГДЭЛ БИЧИХ