
Байгаль орчин аялал жуулчлалын яамнаас Монголын аялал жуулчлалын холбоотой 2011 оноос эхлэн хамтын ажиллагааны гэрээ байгуулан ажиллаж байна. Уг гэрээнд зааснаар БОАЖЯ-ны аялал жуулчлалын байгууллагуудын ангилал тогтоох, ITB, JATA, KOTFA зэрэг гадаад үзэсгэлэн яармаг, хил орчмын арга хэмжээнүүдэд Монгол орныг сурталчлах үүргийг Монголын аялал жуулчлалын холбоонд шилжүүлсэн аж.
Гэрээний дагуу Монголын аялал жуулчлалын холбооноос “Нүүдэлчдийн өвөл-2012” наадмыг маргааш буюу хоёрдугаар сарын 21-нээс гуравдугаар сарын 8-ны хооронд зохион байгуулахаар болжээ. Тус наадмын хүрээнд “Цагаан сар”, “Шинэ оны анхны нар харах ёслол”, “Мөсөн шагайн наадам”, “Мөсний баяр”, “Бүргэдийн баяр”, “Тэмээний баяр”, зохиогдох аж.
Энэхүү наадмаар гадаадын жуулчид болон монголд амьдарч буй гадны иргэдэд үндэсний өв соёл, зан заншилаа сурталчилан таниулах зорилготой гэнэ. “Нүүдэлчдийн өвөл 2012” наадмын ” эхний хэсэг маргааш Төв аймгийн Жаргалант сумын нутагт байрлах Монголын нууц товчоо цогцолборт “Цагаан сар” нэрийн дор эхэлнэ.
Н.Дэлгэр
СЭТГЭГДЭЛ БИЧИХ