
Стандартчиллын үндэсний зөвлөлөөс монгол кирил үсгийн латин хөрвүүлэг MNS 5217:2012 стандарт хэлэлцэн баталжээ. Энэхүү стандартыг батлахад БСШУЯ-ны Шинжлэх ухаан, технологийн газрын дарга Ө.Сүхбаатар, Шинжлэх ухааны академийн Хэл зохиолын хүрээлэнгийн захирал академич, (Sc.Dr) Д.Төмөртогоо, Төрийн хэлний зөвлөлийн ажлын албаны дарга Б.Магсаржав, Монгол улсын боловсролын их сургуулийн Монгол судлалын сургуулийн захирал, профессор Ц.Өнөрбаян, Монгол улсын их сургуулийн Монгол хэл, соёлын сургуулийн багш, профессор Ж.Бат-Ирээдүй нар оролцсон аж.
Түүнчлэн Стандартчилал хэмжил зүйн газрын Стандартчилал, техникийн зохицуулалтын хэлтсийн дарга Б.Гэрэл, Монгол улсын их сургуулийн Компьютер менежментийн сургуулийн багш Д.Бямбажав, Шинжлэх ухаан, технологийн их сургуулийн Мэдээлэл, холбоо, технологийн сургуулийн багш, профессор Б.Сүхбаатар, Боловсрол, соёл, шинжлэх ухааны яамны Ерөнхий боловсролын газрын мэргэжилтэн Т.Чимэдлхам, мөн яамны Шинжлэх ухаан, технологийн газрын ахлах мэргэжилтэн М.Дэлэгмаа, Боловсролын хүрээлэнгийн эрдэм шинжилгээний ажилтан Ш.Оюунцэцэг нарын бүрэлдхүүнтэй ажлын хэсэг боловсруулсан байна.
Энэхүү сатандарт батлагдсанаар "Баримт бичиг - Монгол кирил цагаан толгойн үсгүүдийг романчилах" MNS 5217:2003 стандарт хүчингүй болжээ.
Н.Дэлгэр
СЭТГЭГДЭЛ БИЧИХ