“Монгол гоёл-Монгол соёл” аян дүнгээ гаргалаа

img

Нийслэлийн Баянгол дүүргээс сар шинийн баярыг угтан “Монгол гоёл-Монгол соёл” нэртэй сарын аяныг зохион байгуулжээ. Аян өнгөрсөн сарын 15-наас өнөөдрийг хүртэл үргэлжилж Баянгол дүүргийн нутаг дэвсгэр дээрх бүх төрийн болон төрийн бус өмчит байгууллагууд, сургууль цэцэрлэг аж ахуйн нэгжүүдийг хамарсан байна.   Аяны хүрээнд дүүргийн Засаг даргын Тамгын газраас нэгдсэн арга хэмжээ зохион байгуулж, монгол үндэсний хувцас хэрэглэл, соёлын өвийн үзэсгэлэн худалдаа гарган,  хамгийн сайхан үндэсний хувцас, гоёлтой эрэгтэй, эмэгтэй, хос, хүүхэд шалгаруулж, мөн их дээд сургууль, коллеж, Ерөнхий боловсролын сургууль, цэцэрлэгүүд үндэсний уламжлал, ёс заншлын чиглэлээр оюутан сурагчдад сургалт, өдөрлөг зохион байгуулсан байна.   Аяны үр дүнг нэгтгэн дүгнэхэд дүүргийн Засаг даргын дэргэдэх харьяа хэлтсээс нэгдүгээр байрт Нийгмийн даатгалын хэлтэс, хоёрдугаарт Татварын хэлтэс, гуравт Хөдөлмөр халамж үйлчилгээний хэлтэс орсон байна. Энэхүү аянд дүүргийн ерөнхий боловсролын сургуулиуд идэвхитэй оролцож хүүхэд залуусыг ёс заншилаа мэддэг, өдөр тутмын амьдралдаа монгол ур ухаанаа хэрэгжүүлдэг, зөв шийдэл гаргадаг зөв иргэн болгон хүмүүжүүлэх талаар олон ажлуудыг зохион байгуулж хэрэгжүүлжээ. Ингээд I байрт 19, II байрт 47, III байрт 73 дугаар сургуулиуд тус тус шалгарсан байна. Цэцэрлэгээс 161,114,88-р цэцэрлэгүүд бусдаасаа тэргүүлжээ.   Д.Цэцэг

СЭТГЭГДЭЛ БИЧИХ