
Монголын үйлдвэрчний эвлэлийн холбооноос өнөөдөр мэдээлэл хийсэн. Тэд мэдээллийнхээ үеэр Засгийн газартай дахин тэмцэхээ мэдэгдлээ.
Учир нь шатахууны үнэ ойролцоогоор 100 гаруй төгрөгөөр буурсан ч гэсэн хуучин үнэндээ хүрч чадаагүй байгаа тул шатахууны үнийг бууруулах тэмцлээ гуравдугаар сард үргэлжүүлэх гэнэ. Өөрөөр хэлбэл, ирэх сарын 5- нд орон нутгийн Үйлдвэрчний эвлэлийн холбооныхонтой хамтран томоохон хэмжээний чуулга уулзалт зохион байгуулах аж.
Энэ уулзалтаасаа дараагийнхаа тэмцлээ хэрхэн өрнүүлэхээ шийдвэрлэх юм байна.
Д.Цэцэг
СЭТГЭГДЭЛ БИЧИХ