БНХАУ-ын их дээд сургуулиудад тэтгэлгээр суралцуулна

img

Монгол Улс, Бүгд Найрамдах Хятад Ард Улсын Засгийн газар хоорондын Боловсролын солилцоо, хамтын ажиллагааны төлөвлөгөөний дагуу БНХАУ нь жил бүр тус улсын их, дээд сургуульд сурч буй Монгол Улсын 220 иргэнд БНХАУ-ын Засгийн газрын тэтгэлэг олгодог ажээ.   Энэ дагуу БНХАУ-ын Засгийн газрын тэтгэлгээр 2012-2013 оны хичээлийн жилд 161 оюутан үргэлжлүүлэн суралцах тул шинээр 59 (5 бакалавр, 54 мэргэжил дээшлүүлэгч) суралцагчид тэтгэлэг олгоно.   Мөн энэ хичээлийн жилд БНХАУ-ын Засгийн газраас 50 бакалавр оюутанд тэтгэлэг олгохоор шийдвэрлэжээ.  Тэтгэлэгт хамрагдах шаардлага хангасан Монгол Улсын иргэдийг сонгон шалгаруулалтад оролцохыг урьж байна.   Дэлгэрэнгүй мэдээллийг http://www.hicheel.mn/index.php?module=menu&cmd=content&menu_id=467 цахим хаягаас авах боломжтой юм байна.   Н.Дэлгэр

СЭТГЭГДЭЛ БИЧИХ