
Нийслэлийн татварын ерөнхий газраас “Эх орны хөгжилд-сурагч миний оролцоо” сэдэвт гар зургийн уралдааныг нийт ерөнхий боловсролын сургуулийн сурагчдын дунд зарлажээ. Зургийн хэмжээ 40х60 см байх ба хоёрдугаар сарын 20-ноос дөрөвдүгээр сарын 10 хүртэл зургуудыг хүлээж авах юм байна.
Уг зургийн уралдааныг Уланбаатар хот болон орон нутгийн бүх сумдын ерөнхий боловсролын сурагчдыг хамран зохиож байгаа аж. Хүүхдүүд зурсан зургаа тухайн хот, аймаг, сумдынхаа харьяа татварын хэлтэст аваачиж өгсөнөөр уралдаанд оролцох эрхтэй болох гэнэ.
Н.Дэлгэр
СЭТГЭГДЭЛ БИЧИХ