“Эхлэл” нээлтээ хийнэ

img

  Уран бүтээлч Г.Амгаланбаатар, М.Ганзул нар “Эхлэл”  нэртэй хамтарсан үзэсгэлэн тун нээлтээ хийх гэж байна. Уг үзэсгэлэнгийн зорилго нь  хүн байгалийн хүйн холбоо болон орчин үеийн хүмүүсийн амьдралын оршил хөдөлгөөнийг харуулах ялангуяа Монголчууд бид эх нутгаараа бахархаж эв нэгдэлтэй байхыг уриалахад орших гэнэ. Тэдний бүтээлүүдээ уран зургийн аргаар болон арьсан урлагийн гэсэн холимог техникээр бүтээсэн байна.   Үзэсгэлэнд зураач Г.Амгаланбаатарын нэг талаас байгаль эх, нөгөө талаас их хотын амьдралын хэмнэлийг үзүүлсэн бүтээлүүд, зураач М.Ганзулын Монголчуудын эв нэгдэл,  зөв гарц олох сэтгэлгээний эрэл хайгуулуудыг үзүүлсэн бүтээлүүд тус тус тавигджээ. “Эхлэл” үзэсгэлэнгийн мрэх сарын 1-нд Цагаандариум арт галлерейд болох юм байна.. Д.Цэцэг  

СЭТГЭГДЭЛ БИЧИХ