Аалзны цагаан дагина
"Аалз гэж их муу ёртой амьтан юм гэсэн" гээд л эмээ маань ярьдагсан. Амьтан судлаач биш болохоор бүх төрлийн аалз уу зарим нэг нь үү? сайн мэдэхгүй юм, ямартаа ч аалз эхээсээ төрөөд нуруунд нь зүүгдэж шим шүлтээр нь хооллосоор эхийгээ идэж дуусдаг гэнэ. Ингээд эхийнх нь хамаг тамир тэнхээ барагдаад үхдэг юм байгаа биздээ. Тэр үед нуруунаас нь сая бууж өөрийн амьдралаа хөөдөг гэж... Монголын Нийслэл Улаанбаатар хот маань "Утсанбаатар" болсон тухай өгүүлсү. Саяханы нэгэн орой, оройн зоогоо хүртчихээд их хотын хөгжил цэцэглэлттэй танилцангаа хоолоо шингээх санаатай зугаалж явтал мөнөөх "энхийн цагаанууд" маань Улаанбаатарыг маань "Утсанбаатар" болгочихсон байхыг олж хараад хорссондоо хэд гурван зураг дарлаа. Эдгээр зургуудыг үзэхүл аалз хэмээх нөгөө муу ёртой амьтан шүлсээ татаж хотыг маань аль ээ хэдийн бүрхчихсэн бололтойдог оо. Ингээд Азын цагаан дагина маань "Аалзын цагаан дагина" гэх нэр горилоход их ойрхон болсоныг доорхи зургаас үзнэ үү.
Н.Ариунаа
СЭТГЭГДЭЛ БИЧИХ