Аймаг, цэргийн барилдаанд аймгийн арслан Б.Суманчулуун түрүүллээ

img

XVII жарны "Баясгалан" хэмээх усан луу жилийн хаврын тэргүүн сард зориулсан аймаг цэргийн цолтой 256 бөхийн барилдаан өчигдөр орой болж өндөрлөлөө.   Энэ барилдаанд Говь-Алтай аймгийн Тонхил сумын харъяат аймгийн арслан Б.Суманчулуун түрүүлж, Архангай аймгийн Булган сумын харьяат, “Бөх билэгт” бөхийн дэвжээ,  аймгийн хурц арслан Р.Пүрэвдагва үзүүрлэлээ.   Барилдааны шөвгийн дөрөвт  Төв аймгийн Баяндэлгэр сумын харьяат,  “Дүнжингарав” дэвжээний бөх, аймгийн хурц арслан Ч.Батчулуун, Сүхбаатар аймгийн Онгон  сумын харьяат, “Алдар” спорт хороо, “Гранд дрилинг Монголиа” компани, “Жавхлант” дэвжээний бөх аймгийн хурц арслан Ш.Мөнгөнбаатар үлдэж барилдлаа.   Д.Цэцэг

СЭТГЭГДЭЛ БИЧИХ