
Цагаан сарын баярын өдрүүдэд орон нутгийн галт тэрэгний ачаалал эрс нэмэгддэг тул зарим чиглэлд нэмэлт галт тэрэг гаргахаар болжээ.
УБТЗ-ын суудлын галт тэрэгний тоог энэ сарын 20-26-ны хооронд Улаанбаатар Эрдэнэтийн чиглэлд дөрөв, Улаанбаатар-Сүхбаатарын чиглэлд хоёр, Улаанбаатар-Зүүнхараагийн чиглэлд хоёр, Улаанбаатар-Сайншандын чиглэлд 2-3 суудлын галт тэрэгийг нэмж залгахаар болсон байна.
Харин сар шинийн баярын үеэр хилийн боомтууд түр хугацаагаар хаадаг учир Улаанбаатар-Замын-Үүд чиглэлийн нийт галт тэрэгний тоог цөөлөхөөр болж Улаанбаатар-Эрээн чиглэлийн галт тэргийг энэ сарын 23-наас түр зогсоох юм байна.
Д.Цэцэг
СЭТГЭГДЭЛ БИЧИХ