Нийслэлийн онцгой байдлын газрынхан өндөржүүлсэн бэлэн байдалд ажиллана

img

Нийслэлийн онцгой байдлын газраас Сар шинийн баярын өдрүүдэд болзошгүй гал түймрийн аюулаас урьдчилан сэргийлж, баярын өдрүүдэд золгохоор явахдаа цахилгаан хэрэгсэл, яндан зуухны аюулгүй ажиллагааг хангаж, хэвийн эсэхийг нь сайтар шалгаж, ил задгай үнс нурам асгахгүй, хогоо зориулалтын газарт хаяж, бага насны хүүхдийг харгалзах хүнгүйгээр орхихгүй байхыг анхааруулж байна.

Нийслэлийн Онцгой байдлын газрын даргын 2012 оны 25 дугаар тушаалын дагуу нийт бие бүрэлдэхүүн 2012 оны 02 дугаар сарын 27-ний өдрийн 09.00 цаг хүртэл албаны өндөржүүлсэн бэлэн байдалд үүрэг гүйцэтгэнэ.

СЭТГЭГДЭЛ БИЧИХ