
Байгаль орчин аялал жуулчлалын яам, Монголын аялал жуулчлалын холбоо хамтран гадаадын жуулчдад зориулсан “Цагаан сар” нэртэй арга хэмжээ Монголын нууц товчоо цогцолборт өнөөдөр эхэллээ. “Нүүдэлчдийн өвөл 2012” наадмын хүрээнд зохиогдож буй уг арга хэмжээний үеэр Монгол түмний сар шинийн баярын уламжлалт зан үйл, өв соёл, үндэсний хувцасыг сурталчилан таниулах аж.
Энэ үеэр гадаадын жуулчид, монгол дахь гадаад иргэдэд зориулан монголчуудын бичиг үсгийн соёлыг танилцуулж, бөөгийн шашны тухай, Тив тэнгэр бөөгийн хөшөө, урц сонирхуулах юм байна. Мөн язгуур урлагийн тоглолт, үндэсний хувцас загварын шоу, алаг мэлхий өрөх, шагай шүүрэх, морь уралдуулах зэрэг ардын уламжлалт тоглоом наадгайтай танилцуулах аж. Түүнчлэн малчин айлд зочлох, битүүний өдрийн бууз, баншийг хийлгүүлж, цагаан сарын идээ, ундаа битүүлэх ёс заншилд оролцох юм байна.
Н.Дэлгэр
СЭТГЭГДЭЛ БИЧИХ