
Авлигатай тэмцэх газрын дарга, тэргүүн комиссар Н.Ганболд БНХАУ-ын Хяналт шалгалтын сайд бөгөөд Авлигаас урьдчилан сэргийлэх үндэсний газрын дарга Ма Вэний урилгаар БНХАУ-д энэ сарын 19-24-ний өдрүүдэд айлчилж байна. Айлчлалын бүрэлдэхүүнд АТГ-ын Тамгын хэлтсийн дарга, эрхэлсэн комиссар Ч.Өнөрбаяр, Урьдчилан сэргийлэх, соён гэгээрүүлэх хэлтсийн дарга, эрхэлсэн комиссар Д.Дуламсүрэн нар оржээ.
БНХАУ-ын авлигаас урьдчилан сэргийлэх үндэсний газар нь авлигаас урьдчилан сэргийлэх ажлыг орон даяар зохион байгуулж, авлигатай тэмцэх бодлого боловсруулах, хянан шалгах удирдамжийг гаргах, хэрэгжилтийг нь хянах, төрийн болон хувийн хэвшлийн байгууллага, нийгмийн бусад салбарт заавар, чиглэл, зөвлөгөө өгөх зэрэг үндсэн чиг үүргийг хэрэгжүүлдэг ажээ.
БНХАУ-ын Хяналт шалгалтын яам нь төвдөө 1000 гаруй албан хаагчтай, 30 орчим албан хаагч нь авлигаас урьдчилан сэргийлэх ажлыг улсын хэмжээнд удирдан зохион байгуулах ажлыг дагнан хариуцаж ажилладаг.
Д.Цэцэг
СЭТГЭГДЭЛ БИЧИХ