Ухаа худаг уурхайн цогцолбор Үндэсний бүтээн байгуулалтын дээд шагнал хүртлээ

img

Монгол Улсын Ерөнхийлөгч Ц.Элбэгдорж зарлиг гарган “Үндэсний бүтээн байгуулалтын дээд шагнал-Төрийн гэрэгэ”-ийн 2011 оны шагналыг “Энержи ресурс” ХХК-ийн Ухаа худгийн уул уурхайн цогцолборт хүртээлээ. “Энержи ресурс” ХХК Өмнөговь аймгийн Цогтцэций сумын нутаг дахь Ухаа худгийн коксжих нүүрсний ордыг түшиглэн нүүрсний уурхай, Монголын анхны нүүрс баяжуулах үйлдвэр, дулааны цахилгаан станц, ус хангамжийн систем, авто зам, ажилчдын хотхон бүхий олон улсын жишиг стандартад нийцсэн уул уурхайн цогцолборыг богино хугацаанд ашиглалтад оруулж, монголын нүүрсний зах зээлд өрсөлдөх чадварыг нэмэгдүүлэн, нэмүү өртөг шингэсэн эцсийн бүтээгдэхүүн экспортлох шинэ гарц, боломжийг нээн харуулж чадсан тул энэхүү нэр хүндтэй шагналыг олгосон байна.
 Монгол Улсын Ерөнхийлөгч Ц.Элбэгдорж уг шагналыг “Энержи ресурс” ХХК-ийн гүйцэтгэх захирал Г.Батцэнгэлд өнөөдөр гардуулав. Мөн уул уурхайн уг цогцолборыг богино хугацаанд ашиглалтад оруулахад үнэтэй хувь нэмэр оруулсан “Энержи ресурс” ХХК-ийн гүйцэтгэх захирал Готовын Батцэнгэлд Хөдөлмөрийн гавьяаны улаан тугийн одон, барилга угсралт хариуцсан захирал Дамдинсүрэнгийн Энхбаатар, М-Си-Эс Проперти ХХК-ийн гүйцэтгэх захирал Баатархүүгийн Даваа-Очир, М-Си-Эс Интернейшнл ХХК-ийн дэд захирал Пүрэвдоржийн Ширчинсүрэн нарт Алтан гадас одон, “Энержи ресурс” ХХК-ийн харъяа Энрестехнологи ХХК-ийн захирал Цэдэнбалжирын Баярмагнай, М-Си-Эс Интернейшнл ХХК-ийн газрын дарга Дариймаагийн Гантөмөр нарт Хөдөлмөрийн хүндэт медаль гардуулж баяр хүргэлээ. Ерөнхийлөгч хэлэхдээ “Цагаан сарын шинийн нэгний өмнөх битүүний энэ өдөр өнгөрсөн оноос эхлэн жил бүр Үндэсний бүтээн байгуулалтын дээд шагнал олгож байгаа. Монголчууд бид бүтээх ёстой, үйлдвэрлэх ёстой, хийх ёстой. Монголын инженерүүдийн, сайн менежерүүдийн хүчин зүтгэлээр Таван толгойд нүүрсний баяжуулах үйлдвэр, цахилгаан станц, олон улсын жишигт нийцсэн бусад сайхан цогцолборыг богино хугацаанд бүтээж бий болголоо. Энэ бол Монголын хөгжилд, монголын бусад үйлдвэрлэгчдэд үлгэр жишээ болохуйц бүтээн байгуулалт гэж бодож байна. Энэ үйл хэрэгт гар бие оролцсон, хувь нэмэр оруулсан  нийт бүтээлч иргэддээ, бүтээлч менежерүүддээ бүгдэд нь халуун баяр хүргэж сайн сайхныг хүсэн ерөөе. Энэ өндөр шагналынхаа эзэн болж яваараа, дахин та бүхэнд баяр хүргэе ”гэлээ.

СЭТГЭГДЭЛ БИЧИХ

ЗЭЭЛ:
ЗЭЭЛ : Автомашин барицаалж шуурхай зээл олгоно, Та машинаа унаад явах боломжтой , Таны зээлийг бид 10 минутад шийднэ, 99108696 95929300
2012-11-24
zoochiin:
Харин MCS компани нь монгол инженерүүдийн ур ухаанаар ухаа худагд 20мвт цахилгаан станц байгуулаад байгаа ч удахгүй 600мвт болгох төлөвтэй байгаа билээ. Түүнчлэн тус компанийг багануурт нүүрсний хий гаргах нүүрсийг баяжуулах үйлдвэр барьж 2000мвт нүүрсний цахилгаан станц байгуулна байх гэж бодож байна. Харин Канадын PROPHECY компани Хэнтий аймагт 600мвт цахилгаан станц барих болоод байгаа ч цахилгаан станцаа ашиглалтанд оруулчихвал мөн л удалгүй 4200мвт болгон ихэсгэх боловуу. Эдгээр 3н компаний цаашдын үйл ажиллагаа нь манай эрчим хүчний салбарт хэр зэрэг ахиц дэвшилттэй байхаас монгол улс нь ирээдүйд баян хөгжингүй орон болох уу эсвэл африкийн конго шиг улс болох уу гэдэг нь шалтгаалах болно. Шинээр баригдах Хэнтийн Чандганы цахилгаан станцад 500 ажилчид байхад 600мвт эрчим хүч үйлдвэрлэж чадна. Харин төрийн мэдлийн 3-р цахилгаан станц нь 200мвт эрчим хүч үйлдвэрлэдэг ч 1000 ажилтантай. Яагаад ажиллагсадын тоо ийм зөрүүтэй байгаагийн учир нь prophecy-нь өөрийн компаний үр ашиг болон монголын эрх ашгийн төлөө ажиллах болно. Харин 3-р цахилгаан станцын удирдлагууд нь зөвхөн өөрсдийн эрх ашгийн төлөө л ажиллаж байна. Тодорхой жишээ татахад: 3-р цахилгаан станцын удирдлагууд нь байгууллын хэрэгцээт тоног төхөөрөмжийг шинэчилэхийн оронд жилд бараг 9,10 удаа өөрсдөө гадаад руу аялж зугаалах, нөсөр сүртэй олон баярын арга хэмжээ зохион байгуулах зэрэгт нэг хүнд ойролцоогоор 40 сая төгрөг төсөвлөнө түүгээрч барахгүй толгой сийрэг нэг нь цахилгаан станцад бараа бүтээгдэхүүн нийлүүлэх компани хүртэл байгуулчихсан тэгээд өөрсдийн танил тал ойр дотныхноо ар өврийн хаалгаар ажилд авах зөвхөн өөрсдийнхөө тансаг зугаа цэнгэл,өөрсдийн эрх ашгийн төлөө л санаа тавина. Иймэрхүү хүнд суртал, ар өврийн хаалга зэргийн ёс бус зүйл нь манай төрийн өмчит байгууллагад бий болдог зүйл юм. Төрийн өмчит байгууллагад ажиллагсад өөрсдөө л болж байвал улс орон хохирч байна уу компани үр ашиггүй байна уу гэдэг огт сонин биш. Тиимээс тэдний биеэр монгол цус урсавч үнэндээ бие сэтгэл нь хятад болчихсон гэсэн үг. харин НЬЮКОМ, MCS, PROPHECY зэрэг компанид иймэрхүү хачин зүйл бий болохгүй учраас эдгээр компаний үйл ажиллагааг дэмжихийг уриалж байна. Төр засаг дээр дурдагдсан гажиг зүйлд өөрчлөлт шинэчлэлийн салхийг оруулъя гэвэл иймэрхүү зах зээлд өрсөлдөхүйц, шинэ шинэ компаниудад бизнесийн орчин бүрдүүлэхийн тулд оновчтой хууль батлах хэрэгтэй. Монголын хууль дүрмийг завхруулахгүйгээр хатуу шаардаж, хатуу хариуцлага тооцож, хятадуудын тал дээр мөрдөх болзлыг хангуулбал Ухаа-худгийн MCS, Сэргэлэнгийн Newcom, Чандганы Prophecy зэрэг компаниуд манай эрчим хүчний салбарт ахиц дэвшлийг авчран ажиллах болов уу гэж найдаж байна. Манай Эрчим хүчний газрын хяналтанд байх эрчим хүчний 19 компаний хамгийн том нь 540 мв эрчим хүч үйлдвэрлэх 4-р цахилгаан станц юм. Ухаа-худагийн MCS, Сэргэлэний Newcom, Чандганы Prophecy зэрэг 3компани нь 3 жилийн дотор тус тусдаа 600мв-с илүү эрчим хүч үйлдвэрлэвэл эхний ээлжинд хангалттай болов уу. Үүний тулд төр засгаас бололцооний хэрээр дэмжих хэрэгтэй байх. Эдийн засаг, боловсон хүчин, хуулийн хүрээнд ажлаа явуулах таатай орчинг бүрдүүлэхэд анхаарах нь зүйтэй биз ээ. Таатай орчинг бүрдүүлэхдээ мэдээж улс үндэстний эрх ашгийг 1-рт тавих ёстой нь ойлгомжтой. Харин эрчим хүчний газар гээч соц нийгмийн үзэл баримтлалыг үргэлжлүүлсэн газрын шаардлага алга. Ажлаа хийсэн шиг хийдэг бол мэдээж хэрэгтэй. Гэтэл энэ эрчим хүчний газар нь ардчилсан нийгэмд шилжсэн 20 жилийн туршид юу хийж ирсэн юм бэ? УБ дахь гурван цахилгаан станцаас гарах хорт бодисоос болж нийслэл маань дэлхийн №1 агаарын бохирдолтой хотоор тодорч, агаарын бохирдлоос болж жилд 1000 хүн үхэж, 5000 хүн өвчилж, 200 жирэмсэн эхчүүд хэвлий дэхь үрээ алдаж, хорвоод мэндэлсэн хэд нь төрөлхийн өвчтэй гэгдэж байна. Түүнчлэн үнсний асуудлыг ч бас орхигдуулж болохгүй. Хотын цахилгаан станцуудын 35 жилийн туршид ажиллах явцдаа бий болгосон Сүхбаатарын талбайгаас 30 дахин том үнс хаях газар, тэрхүү үнснээс ялгарах мөнгөн ус, хар тугалаганаас болж хөрс ус бохирдож, хор агуулсан үнс нурам нь салхи шуурганд хийсч агаарт бужигнаж хүмүүсийн эрүүл мэнд, хүрээлэн буй орчин улам доройтсоор байсан ч цахилгаан станцуудыг зайлшгүй хэрэгцээт эрчим хүч үйлдвэрлэж байгаа болохоор гээд дутагдалтай талыг нь хуучин нийгмийн суртлаар хав дарсаар үйл ажиллагаа, асуудлыг зохицуулах арга замыг хайгаагүйгээс өнөөдрийн байдалд хүрчихлээ. ЭХГ-н дарга урьд нь цахилгаан станцын захирал байсан болохоор өөрийн хариуцан ажиллаж байсан цахилгаан станцын учир дутагдалтай талыг нүд нь балай, чих нь дүлий өнгөрөөгөөд байгаа бололтой. Иймэрхүү байдлыг цаашид үргэлжлүүлж болохгүй. Ингэж ажиллах юм бол энэ газрын хэрэг ч гэж алга. Монгол улсад Prophecy, Newcom, MCS мэтийн компаниудыг дэмжиж энэ төрлийн салбарт чадварлаг өрсөлдөгчийг нэмэгдүүлэхэд төр засаг анхаарах хэрэгтэй. ЭБЭХ-ний салбараас хуучин нийгмийн үзэл суртлыг халах нь зүйтэй юм. ЭХГ-н оронд илүү зөв шударга, өндөр үр ашигтайгаар ажиллаж, өөрийн хариуцаж буй албан байгууллага аж ахуйгаас хүрээлэн буй орчинд үзүүлж буй нөлөөллийг анхаарч, эрчим хүчний асуудлыг хянах чадвартай төрийн албыг байгуулах хэрэгтэй. Монгол улс зайлшгүй 3-5 гэсэн хөтөлбөрийг хэрэгжүүлэх бөгөөд 3 жилийн дараа улаанбаатар дотор эрчим хүч үйлдвэрлэхээ больж, 5 жилийн дараа хотынхны халаалтанд нүүрсний хий эсвэл байгалийн хий ашиглахаар өөрчлөх учир нийслэлд нүүрс шатаадаг явдал үндсэндээ үгүй болно. Цахилгаан станцаас гарах утааг 3 жилийн дотор 50% бууруулж, 5 жилийн дараа 0 болгох зорилт нь хотын агаарын бохирдлын 90%-г цахилгаан станц дангаараа бий болгодогтой холбоотой. Ингэж агаарын бохирдлын гол үүсгэгчийн асуудлыг 1 тийш болголоо ч хот доторх цахилгаан станцуудын 40 жилийн турш ажиллах явцдаа бий болгосон Сүхбаатарын талбайгаас 30 дахин том талбайг эзэлсэн үнснээс гүний ус, хөрсөнд шингэсэн мөнгөн ус, хар тугалгын бохирдлын асуудал,/цахилгаан станцын утааны хор хөнөөл нь хотоос 50км хүртэлх хол газарт нөлөөлсөн/ цахилгаан станцын үнснээс ялгарсан хорт бодисын нөлөөнд бий болсон хүчиллэг борооны улмаас монголчуудын ариун дагшин тахилгат Богдхан уул бараг нүцгэн шахуу болох /зөвхөн газрын хөрс нь шүлтийн агууламжтай багахан хэсгийн газарт л мод ургана/ гээд толгой өвтгөсөн олон олон асуудлууд босч ирэх болно. Бид дараагийн 20 жилийн хугацаанд хэр их ухаан зарж, ажилласанаас шалтгаалан 20 жилийн дараах ирээдүйд цэвэр тунгалаг ундны устай улаанбаатар, ногоон модон дээлээр гангарсан Богд уулыг бий болгож чадахаар болох эсэх шалтгаалах болно. Үүний тулд 3-5-н бодит биелэлт ажлын ахиц дэвшил л чухал. Юуны өмнө дараагийн 3 жилийн дотор нүүрсээр эрчим хүч үйлдвэрлэхээ зогсоох тул 600мв-н эрчим хүчний хэрэгцээг хотын гаднаас хангахгүй бол болохгүй. Тодруулбал эрчим хүч үйлдвэрлэх станцыг нүүрсний орд уурхайтай газар байгуулах нь зүйтэй гэдэг үндэслэлээр доорх дурдагдах 4 зүйл нь ажил хэрэг болоод байна. 1. Хэнтийн Чандгана дахь Канадын Рrophecy компанийн 600мв цахилгаан станц / үйл ажиллагаагаа явуулж эхлээд явцын дунд 4200мв болгож ихэсгэх/ 2. Өмнө-говь аймгийн Ухаа-худаг дахь MCS компанийн 50 мв цахилгаан станц / мөн л явцын дунд 600 мв болгож хүчин чадлаа өсгөх/ 3. Төв аймгийн Сэргэлэнд баригдах Ньюком компанийн 20мв нар салхины сэргээгдэх эрчим хүчний цахилгаан станц /явцын дунд мөн л 200 мв болгож өсгөх болно/ 4. Оросын Байгал нуурын усан цахилгаан станц 20000мв хүчин чадалтай. Тус цахилгаан станц нь ирэх жилээс эрчим хүчээ хаашаа экспортлох вэ гэдэг асуудал босч ирэх болно. Ялангуяа усан цахилгаан станцын шөнийн цагаар үйлдвэрлэх эрчим хүч нь илүүдэж эхлэх /илүүднэ гээд шөнийн цагаар арай бага эрчим хүч үйлдвэрлэх, зардлаа хэмнэх боломжгүй/ учир үнийн хувьд ч өдрийн хэрэглээний эрчим хүчнээс шөнийн эрчим хүч нь 2 дахин хямдарч түүнийгээ зарж борлуулахад хамгийн тохиромжтой зах зээл болох монголд хүсэлт тавих нь дамжиггүй. Харин энэ тохиолдолд манайх одоогоор Оросоос 200мв эрчим хүч импортолж байгаа ч 3 жилийн дараагаар үнийг нь тодорхой хэмжээнд бууруулж оросоос 500мв эрчим хүчээр хангуулахаар тохиролцож болох юм. Ингэж оросоос импортлох эрчим хүчээ ихэсгэсний хариуд дараах нөхцөлийг тавих нь зүйтэй болов уу. Байгал нуураас Хөх хотруу тавих байгалийн хийн хоолойг Монголоор дайруулан 3 жилийн дотор дуусгах тухай хэлэлцээ хийх. Миний бодлоор дээрх 4 ажил нь цаашдаа нилээд урагштай явагдах боловуу гэж үзэж байгаа юм. Харин мэдээллийн хэрэгслүүд энэ 4-тэй холбоотой асуудлыг ард түмэнд цаг алдалгүй үнэн зөвөөр мэдээлж байх нь зүйтэй. Учир нь эдгээр нь бидний цаашдын хөгжил дэвшилд онцгой чухал хувь нэмэртэй байх болно.
2012-02-25
Худалч:
Монгол залуус Монгол хүмүүс хийж чадаж байна Монгол улс удахгүй мандан бадрах байхаа ирээдүйрүүгээ хамтдаа урагшаав
2012-02-21