
Хүний амь насыг санаатай хөнөөсөн, насанд хүрээгүй хүнийг гэмт хэрэг үйлдэхэд татан оролцуулсан гэм буруутайд тооцож, шүүхээс 18 жил, нэг сарын хорих ял сонссон Ө.Хэрлэнчимэгийн найз залуу Ж.Очбадрахын ээж М.Майцэцэг Дээд шүүхийн бүрэлдэхүүнд хүүгийнхээ үйлдсэн хэргийг дахин хэлэлцэхгүй бол хуруугаа таслана хэмээн мэдэгдэж байсан юм.
Харин ялтан Ж.Очбадрах түүний ээж М.Майцэцэг өмгөөлөгч нар улсын Дээд шүүхийн Ерөнхий шүүгчид гомдол гаргасныг өмнө нь хүлээн авч, хэргийг хянаад анхан, давж заалдах, хяналтын шатны шүүхүүд хэргийг үндэслэлтэй шийдвэрлэсэн байна гэж үзжээ.
Иймээс хэргийг дахин хянах боломжгүй гэсэн хариу өгчээ. Дээд шүүхийн эл хариуг М.Майцэцэг хүлээн авахаас татгалзаж байгаа ч хуруугаа таслах шийдвэрээ өөрчилсөн гэнэ.
Н.Түвшин
СЭТГЭГДЭЛ БИЧИХ