
Усан луу жилийн сар шинийн босгон дээр МЧБХ-ны удирдлага манай оронд чөлөөт бөхийн спортыг хөгжүүлэхэд үнэтэй хувь нэмэр оруулсан ахмадуудаа хүлээн авч хүндэтгэл үзүүлж урт удаан наслахыг хүсэн ерөөж сар шинийн тавгийн иж бүрдэл бэлэглэлээ.
Энэ хүндэтгэлийн арга хэмжээний үеэр Монголын чөлөөт бөхийн холбоо “Ялалт” одон бий болгосноо зарлаж уг одонгоор Хөдөлмөрийн баатар, Гавьяат тамирчин З.Ойдов, Хөдөлмөрийн баатар, Гавьяат тамирчин, Дархан аварга Ж.Мөнхбат, Хөдөлмөрийн баатар, Гавьяат тамирчин, Дархан аварга Х.Баянмөнх, Хөдөлмөрийн баатар, Гавьяат тамирчин, Дархан аварга Д.Цэрэнтогтох, Ардын багш, Гавьяат тамирчин Ч.Дамдиншарав, Ардын багш, Гавьяат тамирчин, Улсын харцага Д.Сэрээтэр, Гавьяат тамирчин М.Хойлогдорж, Гавьяат тамирчин О.Энхтайван, Гавьяат тамирчин, Улсын арслан Ө.Эрдэнэ-очир, Гавьяат тамирчин С.Батцэцэг, Гавьяат дасгалжуулагч Х.Намшир, гавъяат тамирчин М.Хойлогдорж, олон улсын хэмжээний мастер Д.Ганбат, Б.Санжаа, Д.Хашбат, Ц.Лхаажав, М.Цэрэнбат, Д.Хашбат, Улсын арслан П.Дагвасүрэн, Улсын заан Ц.Санжаа, Улсын заан Д.Долгорсүрэн, улсын заан Ч.Гочоосүрэн, дасгалжуулагч Т.Батчулуун, олон улсын шүүгч Ж.Батболд, Ж.Мөнх-очир, Д.Ганцагаан, Б.Дашням, Н.Дүгэрсүрэн, Ц.Чойнхор нарыг шагналаа.
Хүндэтгэлийн арга хэмжээнд МЧБХ-ны ерөнхийлөгч Л.Чинбат, Хүндэт ерөнхийлөгч, японы мэргэжлийн сумо бөхийн их аварга Ёкузона Д.Дагвадорж, тэргүүн дэд ерөнхийлөгч Улсын аварга Д.Сумьяабазар, дэд ерөнхийлөгч, Гавьяат тамирчин Б.Болд, дэд ерөнхийлөгч Р.Ууганбаяр, О.Баянмөнх, ерөнхий нарийн бичгийн дарга Г.Бат-Эрдэнэ, нарийн бичгийн дарга, олимпийн зэрэглэлийн шүүгч Ц.Сэрээтэр, нарийн бичгийн дарга Б.Эрдэнэбаатар нар оролцлоо.
Энэ үеэр зарим ахмадууд санал бодлоо хэлж талархлаа илэрхийлж, холбооны үйл ажиллагааг өндөр үнэлж Зуны олимпийн “Лондон-2012” наадамд өндөр амжилт гаргаж алтан медаль авахыг хүсэн ерөөлөө.
СЭТГЭГДЭЛ БИЧИХ