"CITY CUP" тэмцээнд Континентал баг түрүүллээ
Нийслэлийн Засаг дарга бөгөөд Улаанбаатар хотын захирагчийн ивээл дор сонирхогчдын дунд байгуулагдсан “CITY CUP” тэмцээн 2012 оны 2 дугаар сарын 11-нд эхэлсэн бөгөөд 2012 оны 2 дугаар сарын 19-ний өдөр аваргуудаа тодрууллаа.
Хүрэл медалийн төлөө Улаанбаатар Дээд Сургуулийн баг, Торч Таер багтай өрсөлдсөн байна. Уг тоглолт тун өрсөлдөөнтэй явагдан 5:4 харьцаатайгаар Улаанбаатар Дээд Сургуулийн баг ялалтыг аван”CITY CUP” тэмцээний хүрэл медалийн эзэн боллоо.
Харин аваргын алтан медалийн төлөө Континентал баг, Монос Вестерн багтай хүч үзсэн бөгөөд тоглолтын анхнаас Континентал баг илүүрхсэн байна. Тэд бөмбөг таслалт, бөмбөг эзэмшилт, гоол хийх бүх үүргээ амжилттай гүйцэтгэж байсан бөгөөд энэ нь үр дүнгээ өгч, 11:7 ийн харьцаатайгаар ялалт байгуулснаар анхны футзалын “CITY CUP” тэмцээний аварга боллоо. Континентал багийн хувьд футзалын шинэ ордонд зохион байгуулагдсан сонирхогчдын 3 тэмцээний 2-т нь түрүүлж, 1-т нь хүрэл медал хүртээд байна.
Тэмцээний шилдэг хаалгачаар Континенталь багийн хаалгач Л.Мандахнаран, шилдэг тоглогчоор Улаанбаатар Дээд Сургуулийн тоглогч Г.Төмөрчөдөр, шилдэг довтлогчоор Монос Вестерн багийн тамирчин Идэрмөнх нар шалгарчээ.
МОНГОЛЫН ХӨЛБӨМБӨГИЙН ХОЛБОО
СЭТГЭГДЭЛ БИЧИХ