Ахмадууд баярлаж, хөлбөмбөгөөр цэнгэсэн футзалын тэмцээн өндөрлөлөө

img

Монголын Хөлбөмбөгийн Холбоо жил бүрийни Монголын уламжлалт цагаан сарыг тохиолдуулан ахмадуудаа зориулан 4 насны футзалын тэмцээн, уралдаан зохион байгуулдаг билээ. Энэ жилийн тэмцээн нь Нийслэлийн Засаг дарга бөгөөд Улаанбаатар хотын захирагчийн ивээл дор явагдаж байгаагаар онцлогтой байна. Мөн оролцогчдын тоо ч өссөн үзүүлэлттэй. Тэмцээнд нийт 37-42 нас, 43-48 нас, 49-54 нас, 55-аас дээш насны 4 насны ангилалд 35 багийн 350 гаруй ахмад буурлууд өрсөлдсөн байна. Хамгийн өндөр настай нь Монгол Улсын анхны шигшээ багийн тамирчдын нэг, спортын мастер, мянга мянган хөлбөмбөгчдийн багш Л.Сандагдорж багш 78 настайтайгаар зодоглолоо. Тэмцээнд оролцож байгаа 60-аас дээш настай спортын мастер болон тэмцээнд оролцоогүй 70-аас дээш настай буурлууддаа Монголын Хөлбөмбөгийн Холбооноос цагаан сарын бэлэг гардуулан өгдөг уламжлалтай.           Энэ жил энэхүү болзлоор нийт 25 ахмад хөлбөмбөгчид гарын бэлэг гардан авлаа. Тэд хэдийгээр нас ахисан ч гэсэн хөлбөмбөгөөр харих болоогүй шүү гэдгээ үзүүлж гайхалтай тоглолтоор үзэгч түмнээ баясгаж байлаа. Сэтгэл нь хөдөлсөн тэднийг тэмцээнд оруулахын өмнө тодорхой хэмжээний эмнэлгийн үзлэгт оруулж байсан нь ахмадуудад таалагдсан сайхан үйл ажиллагаа боллоо. 14-ний өдөр эхэлсэн энэхүү тэмцээн ажлын өдрүүдээр явагдсаар байгаад 2012 оны 2 дугаар сарын 20-ны өдөр дүнгээ гарган МХБХ-ны Удирдах Зөвлөлийн гишүүн Р.Энхбаяр, Д.Ганбат, Нийслэлийн Биеийн Тамир Спортын Газрын мэргэжилтэн Б.Батсайхан нар Футзалын цомоо гардуулан өглөө. Хамгийн залуу насны ангилал буюу 37-42 насны ангилалд:
  • 1 дүгээр байр           Спорт Сургалтын Төв
  • 2 дугаар байр          Сэлэнгэ аймгийн баг
  • 3 дугаар байр          Орхон аймгийн Хангарьд клуб
43-48 насны ангилалд:
  • 1 дүгээр байр           Оюутан баг
  • 2 дугаар байр          Соёмбын барсууд
  • 3 дугаар байр          Дельта
49-54 насны ангилалд
  • 1 дүгээр байр     Алдар баг
  • 2 дугаар байр    Замчин клуб
  • 3 дугаар байр    Соёмбын барсууд
55 наснаас дээш ангилалд
  • 1 дүгээр байр           Батлан Хамгаалахын Туслах Нийгэмлэгийн Техник Спорт Сургалтын Төвийн Сансар баг
  • 2 дугаар байр    Баянзүрх дүүргийн баг
  • 3 дугаар байр    Соёмбын барсууд багууд орсон байна.
Мөн тэмцээний үеэр шилдгүүдээ шалгарууллаа. 37-42 насны ангилалд Шилдэг хаалгачаар      Ё.Энхжаргал /Спорт Сургалтын Төв/ Шилдэг тоглогчоор       С.Мөнхбаатар /Спорт Сургалтын Төв/ Шилдэг довтлогчоор    Ц.Энхтөр /Сэлэнгэ аймаг/ 43-48 насны ангилалд Шилдэг хаалгачаар      С.Батзориг /Соёмбын барсууд/ Шилдэг тоглогчоор       Г.Бүрэндэй /Дельта Металл Сервиз/ Шилдэг довтлогчоор    Э.Шинэбаяр /Оюутан/ 49-54 насны ангилалд Шилдэг хаалгачаар      Б.Чулуунбаатар /Замчин/ Шилдэг тоглогчоор       Ц.Эрдэнэбат /Алдар/ Шилдэг довтлогчоор    П.Болд /Соёмбын барсууд/ 37-42 насны ангилалд Шилдэг хаалгачаар      Б.Ганбат /Баянзүрх дүүрэг/ Шилдэг тоглогчоор       Г.Далхаасүрэн /Сансар/ Шилдэг довтлогчоор    Б.Зориг /Баянзүрх дүүрэг/ А.Алт

СЭТГЭГДЭЛ БИЧИХ