Хоёрын даваа эхэллээ

img

Сар шинийн барилдааны хоёрын даваа эхэлж байна. Хүчит бөхийн зүүн талын тэргүүн магнайг Архангай аймгийн Батцэнгэл сумын харьяат, Монгол Улсын Даян аварга Г.Өсөхбаяр, баруун талын тэргүүн магнайг Увс аймгийн Баруунтуруун сумын харьяат Монгол Улсын залуу аварга С.Мөнхбат магнайлан гарч ирлээ. Мөн Улсын арслан Б.Ганбат, Улсын арслан Д.Ганхуяг, Улсын арслан Д.Азжаргал, Улсын арслан Х.Мөнхбаатар, Улсын арслан Г.Эрхэмбаяр, Улсын гарьд М.Баяржавхлан, Улсын гарьд Н.Ганбаатар, Улсын гарьд Ж.Бат-Эрдэнэ нар улс, аймгийн алдар цолтой бөхчүүдийг манлайлан учраа бөхчүүдтэйгээ барилдаж эхэллээ.

СЭТГЭГДЭЛ БИЧИХ