Аварга С.Мөнхбат үзүүр түрүүнд үлдлээ
Улсын аварга С.Мөнхбат долоогийн даваанд улсын начин Өвөрхангай аймгийн Тарагт сумын харьяат Б.Сангисүрэнг амлаж авсан билээ. Аварга начин хоёрын барилдаан удааширсан тул барьц сонгуулахад Б.Сангисүрэний талаар таарлаа.
Улмаар улсын начин Б.Сангисүрэнгийн талаар барьц сонгосон ч аварга С.Мөнхбат даваагаа авч чадлаа. Ийнхүү энэ жилийн сар шинийн барилдаанд улсын аварга, арслан хоёр үзүүр түрүүнд үлдлээ.
СЭТГЭГДЭЛ БИЧИХ