
Улаанбаатар хотод өдөртөө -11 хэм хүйтэн, салхи 7-12 м/с, бага зэргийн цас орно. Шөнөдөө үүшинэ, -20 хэм хүйтэн. Нийт нутгаар бага зэргийн цастай, салхи шуургагүй агаарын хэм тогтуун -5 хэмээс -13 хэм хүйтэн байна хэмээн Ус цаг уур, орчны шинжилгээний газраас мэдээллээ.
Хоёрдугаар сарын 23-наас хоёрдугаар сарын 27-ныг хүртэлх цаг агаарын урьдчилсан төлөв:
23-нд зарим газраар, 25-нд баруун зүгийн нутгийн баруун хэсгээр, 26-нд нутгийн баруун хагаст бага зэргийн цас орно. Салхи 23-нд зарим газраар секундэд 12-14 метр хүрч зөөлөн цасан шуурга шуурна. Увс нуурын болон Дархадын хотгор, Идэр, Тэс, Ерөө голын сав газраар шөнөдөө 33-38 градус, өдөртөө 20-25 градус, Хангай, Хөвсгөлийн уулархаг нутаг, Хараа, Туул, Хэрлэн, Халх голын сав газраар шөнөдөө 27-32 градус, өдөртөө 12-17 градус, Алтайн өвөр говь болон говийн нутгийн өмнөд хэсгээр шөнөдөө 13-18 градус, өдөртөө 0-5 градус, бусад нутгаар шөнөдөө 22-27 градус, өдөртөө 9-14 градус хүйтэн байна.
Н.Дэлгэр
СЭТГЭГДЭЛ БИЧИХ