Багш нар дахин ажил хаяна
Боловсрол, шинжлэх ухааны үйлдвэрчний эвлэлийн холбоо”-ны багш нарын Ажил хаялт зохион байгуулах түр хорооныхон сар шинийн дараагаар буюу ирэх гуравдугаар сарын 1-нээс дахин ажил хаяхаа мэдэгдлээ.
Учир нь "Хөдөлмөр, нийгмийн зөвшлийн гурван талт Үндэсний хорооны хурлаар 2012 оны эхний улиралд багтаан цалинг хоёр дахин нэмэгдүүлэхээр шийдвэрлэсэн. Гэтэл Засгийн газар МҮЭ-ийн холбоо, Ажил олгогч эздийн холбоотой зөвшилцсөн шийдвэрээсээ ухарч, 2012 оны гуравдугаар сарын 1-нээс 80 мянган төгрөг, тавдугаар сарын 1-нээс 23 хувиар нэмэгдүүлэх болсныг эсэргүүцэж, ирэх оны нэгдүгээр сарын 1-нээс эмч болон багш нарын цалинг 80 мянган төгрөгөөр, сар шинийн баярын өмнө 23 хувиар нэмэгдүүлэхийг шаардаж эсэргүүцлээ илэрхийлсэн ч үр дүнд хүрээгүй аж.
Өөрөөр хэлбэл сар шинээс өмнө багш нарын цалин тодорхой хувиар нэмэгдүүлнэ гэсэн амлалтаа Засгийн газар бас л хэрэгжүүлээгүй гэнэ. Тиймээс багш нар дахин ажил хаях болжээ.
Н.Бүжин
СЭТГЭГДЭЛ БИЧИХ