ДАШТ-ний хошой хүрэл медальт, Гавьяат тамирчин Очирбатын Насанбурмаа

img

МУГТ О.Насанбурмаа 1989 онд Улаанбаатар хотод төрж 73 дугаар дунд сургууль төгсөн 2009 онд ШУТИС-ийн Механик-инженерийн сургуулийн тээврийн удирдлагын менежментийн ангийг дүүргэсэн. 2004 оноос “Замчин” спорт клубт дасгалжуулагч Дамбарагчаа, Гавьяат дасгалжуулагч Т.Сүхбаатар нарын удирдлага дор бэлтгэл сургуулилтаа хийж байна. 2005 оноос үндэсний эмэгтэй шигшээ баг, 2008 оноос “Хүч” спорт хороонд бэлтгэл сургуулилтаа хийж байна. “Алтай констракшин” компанийн бөх. 2008 онд “Алтан гадас” одон, 2009 онд Хөдөлмөрийн гавьяаны улаан тугийн одон, 2012 онд Гавьяат тамирчин цолоор шагнагдсан. 2005 онд олон улсын хэмжээний мастер цол хүртсэн. Улсын аварга шалгаруулах өсвөр үеийн тэмцээнд 4 удаа, залуучуудын тэмцээнд 3 удаа, насанд хүрэгчдийн тэмцээнд 4 удаа түрүүлээд байна. ДАШТ-нд 2005-2006, 2008, 2010-2011 онуудад 5 удаа оролцжээ.

2008 онд Япон улсын Токио хотод болсон ДАШТ-нд нэгдүгээр тойрогт хийлж хоёрдугаар тойрогт франц бөх Голлиот Легранд Луисийг 2:1, 3:1 онооны харьцаагаар ялж гуравдугаар тойрогт хятадын бөх Фенглью Шангийг цэвэр ялж дөрөвдүгээр тойрогт японы Мами Синкаид ялагдаж тавдугаар тойрогт оросын бөх Юлия Бартновскаяг 1:0, 1:0 онооны харьцааагаар ялж хүрэл медаль хүртжээ.

2011 онд Турк улсын Стамбул болсон ДАШТ-нд нэгдүгээр тойрогт румыний бөх Михаэла Панатийг 1:0, 3:0, хоёрдугаар тойрогт оросын бөх Любовь Волосоваг 1:0, 0:1, 1:0, гуравдугаар тойрогт вэнэсуэлийн бөх Люго Завалаг 1:0, 0:2, 3:3 онооны харьцаагаар ялж мөнгөн медалийн төлөө барилдаанд унгарын бөх Шастина Марианнад 2:0, 5:2 онооны харьцаагаар ялагдаж хүрэл медалийн төлөө барилдаанд Ардчилсан Солонгосын бөх Ким Ран Миг 1:0, 1:0 онооны харьцаагаар ялж 2012 онд Лондон хотод болох Зуны олимпийн наадамд оролцох эрх авчээ. Залуучуудын ДАШТ-нд 2008 онд Турк улсын Стамбул хотод мөнгөн медаль, 2007 онд БНХАУ-ын Бээжин хотод хүрэл медаль хүртсэн. 2010 онд БНХАУ-ын Гуанжоу хотод болсон Азийн наадамд мөнгөн медаль, Ази тивийн аварга шалгаруулах тэмцэнэд 2008 онд БНСУ-ын Чежү арал дээр мөнгөн медаль, 2004 онд Япон улсын Токио хотод хүрэл медаль, 2009 онд БНХАУ-ын Танюань хотод болсон эмэгтэйчүүдийн Дэлхийн цомын төлөө тэмцээнд мөнгөн медаль, 2003 онд Казакстан улсын Алма-Ата хотод болсон Азийн цомын төлөө тэмцээнд жинд хүрэл медаль хүртсэн. Залуучуудын Ази тивийн аварга шалгаруулах тэмцээнд 2005 онд БНСУ-ын Чэжу арал дээр, 2008 онд Катар улсын Доха хотод хүрэл медаль, 2006 онд Арабын Эмират Улсын Абу Даби хотод мөнгөн медаль, 2007 онд Филиппин улсын Манила хотод алтан медаль хүртсэн. Өсвөр үеийн Ази тивийн аварга шалгаруулах тэмцээнд 2004 онд Киргиз улсын Бишкек хотод мөнгөн медаль, 2005 онд Япон улсын Охарай, 2006 онд Тайланд улсын Бангкок хотод алтан медаль хүртсэн. Буриад улсын Ерөнхийлөгчийн нэрэмжит олон улсын тэмцээнд 2007 онд хүрэл медаль, 2011 онд алтан медаль, Монгол улсын Ерөнхийлөгчийн цомын төлөө тэмцээнд 2008 онд хүрэл медаль, 2010 онд Азербайжан улсын Баку хотод болсон “Алтан Гран-При” тэмцээнд мөнгөн медаль, 2011 онд ОХУ-ын Красноярск хотод болдог И.Ярыгиний нэрэмжит олон улсын тэмцээнд хүрэл медаль, “Mongolia Open 2012” тэмцээнд мөнгөн медаль  хүртжээ. Эцэг нь Л.Очирбат нь Баянхонгор аймгийн Шинэжинст, эх Т.Цэрэндолгор нь Увс аймгийн Хяргас сумын уугуул, одоо Улаанбаатар хотын Хан-Уул дүүргийн Сонгино тосгонд тэтгэвэрт суудаг, төрсөн эгч О.Мягмарсүрэн нь чөлөөт барилдааны олон улсын хэмжээний мастер. Айлын 7 хүүхдийн отгон охин юм. А.Алт

СЭТГЭГДЭЛ БИЧИХ

undrah:
ýíý á¿ñã¿éí àìæèëò àñàð èõ þì áàéíà àìæèëò íºõºð áàéãàà áîëîâóó àâààä ñóóíàà ÷àìàéã
2012-02-26