
Аргын тооллын аравдугаар сарын 12. Буд гариг. Билгийн тооллын 16. Дэлгэрүүлэгч одтой, цагаан хулгана өдөр. Өдрийн наран 07.29 цагт мандан 18.22 цагт жаргана. Тухайн өдөр луу, бич жилтнээ аливаа үйлийг хийхэд эерэг сайн.
Эл өдөр эм эмнэлгийн элдэв үйл хагалгаа хийлгэх, биеийн тамирыг сэргээх, хүүхэд үрчлэн авах, урлан бүтээх зэрэг үйлнээ сайн. Төлгө тавих, морь уралдах зэрэгт муу.
Өдрийн сайн цаг нь хулгана, үхэр, туулай, морь, бич, тахиа болой. Хол газар яваар одогсод зүүн урагш мөрөө гаргавал зохистой. Үс сэвлэг авахуулах буюу засуулахад тохиромжгүй.
СЭТГЭГДЭЛ БИЧИХ