“Эрдэнэс Тавантолгой” ирэх 6-10 сард IPO хийнэ

img

“Эрдэнэс Тавантолгой” ХК ирэх 6-10 дугаар сард IPO хийхээр болжээ. Тус компани нийт 15 тэрбум ширхэг хувьцаа гаргахаар төлөвлөөд байгаа юм. “Эрдэнэс Тавантолгой”-н хувьцааг Монголын болон олон улсын хөрөнгийн биржүүд дээр зэрэг гаргах төлөвтэй байна. Тавантолгойн нүүрсний орд нь зургаан тэрбум тонн нүүрсний нөөцтэй бөгөөд энэ нь ойролцоогоор 60 жил ашиглах нөөц юм. Монгол Улсын хууль тогтоох дээд байгууллага “Эрдэнэс Тавантолгой” ХК-ийн нийт хувьцааны 20 хувийг иргэн бүртээ тэнцүү хэмжээгээр хуваарилах шийдвэрийг намрын ээлжит чуулганы хугацаандаа багтааж гаргасан билээ. Өнгөрсөн сард дэлхийн зах зээл дээр тонн нүүрсний ханш 220-235 ам.доллар байв. Мөн 2011 онд нүүрсний ханш 330 ам.долларт хүрч, түүхэнд байгаагүй амжилт тогтоож байсан юм. Цаашид нүүрсний ханш өндөр хэвээр байвал нүүрсний экспортод нэлээд өндөр хувь эзлэх “Эрдэнэс Тавантолгой”-н хувь эзэмшигчдийн хүртэх ашиг өндөр байх боломжтой ажээ. С.Жигүүр  

СЭТГЭГДЭЛ БИЧИХ

3:
ЯАГААД ХОЙШЛУУЛААД БАЙДАГ УЛС ВЭ. АЖИЛ ХИЙЖ ЧАДАХГҮЙ БОЛ АЖЛАА ХИЙЖ ЧАДДАГТ НЬ ӨГЦГӨӨЕ
2012-02-25
turiin umchiin company oligtoi yum hiihgui ni oilgomjtoi baihoo
2012-02-24
zolboo:
ug ni ch saixan l medee bna,vnen l bdag bol...
2012-02-24