
Манай сайт У.Цэвэгмид эмчийн зөвлөгөөг хүргэж байгаа билээ. Уртнасангийн Цэвэгмид, АУ-ны доктор, ЭХЭМҮТ-н Хүүхдийн хүлээн авах Яаралтай тусламжийн тасагын эрхлэгч юм.
Хүүхдийн өсөлт, хөгжил эхний 1 жилийн дотор хамгийн эрчимтэй явагддаг. Энэ хугацаанд хүүхдийнхээ биеийн жин, уртыг хэмжиж байх нь туйлын ач холбогдолтой.
Хүүхдийн биеийн хэм хэвийн үедээ 36,6
0С байдаг ба оройдоо 37,0
0С хүрч нэмэгддэг онцлогтой. Хүний биеийн хэм дулаан үүсэлт ба дулаан алдалт гэсэн 2 тогтолцооны харилцан тогтвортой байдлын үндсэн дээр нэгэн жигд байдаг. Биеийн дулаан булчингийн агшилтаас, нүүрс ус, өөх тосны исэлдэлтээс үүсч, харин хөлрөх үед арьсны нүх сүвээр алдагдана.
Субфибриль халууралт: (38
0С хүртэл) – халуун бууруулах эмчилгээ шаардлагагүй, хүйтэн жин тавьж, ажиглана.
Фибриль халууралт: (38
0С дээш) – биед халууны бодис ялгарч, тархины дулаан зохицуулах төвийг дарангуйлж, булчингийн агшилт, захын судасны агшилтыг нэмэгдүүлснээр дагжин чичрэх шинж илэрнэ. Бага насны хүүхдэд халууралтын шалтгаанттай таталт илэрдэг эрсдэлтэй. Халуун 39,5
0С – 40
0С хүрэх үед захын судас тэлж, арьс улайна. Халуурсан хүүхдэд шингэн зүйл сайн уулгах хэрэгтэй. Халуун 38
0С-аас бага үед биеийг спиртэн уусмал, чийгтэй алчуураар арчина.
Хорт халууралт: захын судас нарийссанаас үүдэн дулаан алдалт явагдахгүй, мөчдийн үзүүр хөрсөн, арьс эрээнтэж, зэвхий саарал өнгөтэй болно.
Хэрэв 2-3 цагийн дараа дахин халуун нэмэгдвэл халуун бууруулах эмийг давтан өгч болно. Гэхдээ хүүхдийн биеийн жинд тооцсон тунг хэтрүүлж болохгүй. Халуун бууруулах хүүхдэд зориулсан эмийн эмчилгээнд парацетамол (ацетаминофен)-ыг зөвлөдөг. Парацетамол үрэвслийн эсрэг, халуун бууруулж, өвчин намдаах үйлчилгээтэй. Гэвч парацетамол нь элэг, цусны эмгэгийн үед эсрэг заалттай байдгийг мартаж болохгүй. Парацетамолын нэг удаагийн тунг тооцохдоо 10 – 12 мг/кг, өдөрт 2 – 4 удаа хэрэглэнэ. Хоногийн тунг 40 мг/кг – аас хэтрүүлж болохгүй. Парацетамол нь хүүхдийн биед 20 -30 минутын дараа үйлчилж эхэлнэ.
Н.Ариунаа
СЭТГЭГДЭЛ БИЧИХ