
Сүүлийн хэдэн хоног дуулианы эзэн болоод байсан дуучин, жүжигчин Rain өчигдөр цэрэгт морджээ. Түүнийг үдэж өгөхөөр 1000 гаруй фэн, найз нөхөд нь цэрэг татлагын байрны гадна ирсэн байна.
Түүнийг Үйжонгбү хот дахь 306 дугаар цэргийн ангийн хаалганы өмнө хүрч ирэхийг хүлээн зогссон Япон , Тайвань , Сингапур , Макао зэрэг орны фэнүүд урд шөнө нь ирж гадаа бороо орж байгааг үл тоон тэвчээртэй хүлээсний эцэст уулзаж үдэж өгчээ. Түүнийг цугласан олнод хандан үг хэлэхэд фэнүүд нь уйлж , 2 жил тэвчээртэй хүлээнэ хэмээн орилолдож байжээ.
Дуучин Rain цэрэгт мордохоосоо өмнө дахин Холливуудын кинонд тоглох саналаас татгалзан , эхний удаад үргэлж хойш тавьж байсан цэргийн албаа хаахаар шийджээ. 150 гаруй сэтгүүлчид цугларч, кабель тв TVN дээрх явцыг шууд дамжуулан , Япон , Англи орны телевизийн сэтгүүлчид хүрэлцэн ирснээр дуучин Rain хамгийн их цуутайгаар бас олон сэтгүүлч , фэнүүдээрээ үдүүлж цэрэгт мордсон одын нэг болжээ.
СЭТГЭГДЭЛ БИЧИХ