
Сар шинийн баярын өдрүүдэд нийслэлийн дүүргүүдийн эмнэлгүүд хариуцлагатай жижүүр гарган ажиллаж буй. Иргэд хоолны хордлого авах, архи хэтрүүлэн хэрэглэснээс гадаа унтаж хөлдөх, түлэгдэх, амьсгалын замын өвчнөөр өвдөх тохиолдол их гардаг. Тиймээс Нийслэлийн Эрүүл мэндийн газрын дарга тушаалаар эмнэлгүүдийн цагийн хуваарийг гаргасан юм. Мөн Яаралтай түргэн тусламжийн төв, хүүхдийн түргэн 24 цагаар иргэдэд үйлчилнэ. Харин гэр хороололд оршин суугаа иргэд түргэн тусламж дуудахдаа хаяг байршилаа зөв, тодорхой хэлэх хэрэгтэйг сануулж байна.

Н.Дэлгэр
СЭТГЭГДЭЛ БИЧИХ