Улаанбаатарт 23 хэм хүйтэн байна
2012 оны 02 дугаар сарын 25-ны 08 цагаас 20 цаг хүртэлх цаг агаарын урьдчилсан мэдээ: Ихэнх нутгаар багавтар үүлтэй. Цас орохгүй. Салхи баруун зүгийн нутгаар зүүн өмнөөс, бусад нутгаар баруун хойноос секундэд 5-10 метр. Увс нуур, Дархадын хотгор, Идэр, Тэс голын сав газраар 18-23 градус, Алтайн өвөр говь болон говийн нутгийн баруун өмнөд хэсгээр 3 градус дулаанаас 2 градус хүйтэн, бусад нутгаар 6-11 градус хүйтэн байна. УЛААНБААТАР ХОТ: Багавтар үүлтэй. Цас орохгүй. Салхи хойноос секундэд 5-10 метр. 8-10 градус хүйтэн байна. Өглөө 05 цагт Улаанбаатарт: 23 градус хүйтэн, харьцангуй чийг 80 хувь, агаарын даралт 877 гектопаскаль байна. Даралт өдөртөө тогтвортой байна.
СЭТГЭГДЭЛ БИЧИХ