
Сүүлийн үед дэлхий нийтээрээ л хүмүүс эрүүл хүнсийг эрхэмлэх болсон билээ. Махнаас татгалзаж, цагаан хоолтон, ургамалан хүнстэн хүмүүсийн тоо өдөр ирэх бүр нэмэгдсээр байна. Энэ талаар Ургамлан хүнс судлан, дэлгэрүүлэх академийн гүйцэтгэх захирал Л.Нинатай ярилцлаа.
-Цагаан хоол эрүүл мэндэд тустай гэж олон хүн ярьдаг. Харин яг ямар өвчинд тустай, ямар өвчнөөс урьдчилан сэргийлдэг вэ гэдгийг тэр бүр мэддэггүй?
-Ургамлын гаралтай хоол, хүнс эрүүл мэнд нь маш их тустай. Цагаан хоолтон болсноор даралт тогтворжиж, цусан дахь өөх тосны хэмжээ багасдгийг судалгаагаар тогтоосон. Мөн үе мөчний өвчин, судасны хатуурлаас сэргийлж, зүрхний өвчнийг 50 хувь бууруулдаг. Бие махбодийн дархлааг сайжруулж, олон төрлийн хавдраас сэргийлнэ. Тэр бүү хэл таны нас 15 насаар уртсах боломжтой.
-Гэтэл зарим нь манайх шиг эрс тэс уур амьсгалтай оронд цагаан хоол идэх нь тийм ч тохиромжтой биш гэж ярьдаг шүү дээ?
-Энэ бол буруу. Монголчууд дээр үеэс л цагаан хоолтон байсан. Хүн үүсч бий болсон цагаас цагаан хоолтон байсан. Үүнийг олон эрдэмтдийн судалгаа батална. Би найман жил цагаан хоол идэж байгаа. Цагаан хоол идээд тэнхээ тамир муудна гэдэг тухайн хүний л бодол. Сэтгэлээс болж байгаа хэрэг л дээ. Би ургамал дээр түшиглэсэн хоолны сургалт явуулдаг. Олон хун биеэ эрүүлжүүлье гэж ирдэг. Ялангуяа, элэг муутай хүмүүс “Шар буурцагны уураг хэрэглэ гэж эмч зөвлөсөн” гэсээр манайд ирдэг. Үүгээр ямар хоол хийж идвэл зүгээр вэ гэдэг. Max идээд сайжирдаг юм бол эмч нар яагаад бидэн рүү өвчтөнөө явуулаад байдаг юм бэ. Бид дээхэн үед хар гурил иддэг хүмүүсийг амьдралын боломж муутай гэж үздэг байсан. Гэтэл бид эргээд л хар гурил, хар талхаа идэхийг илүүд үздэг боллоо. Дэлхий нийтээрээ эрүүл мэнддээ анхаарч ямар ундааг ямар ундаатай ууж болохгүй вэ гэдгийг хүртэл нарийн судалдаг болж. Дэлхий нийтээрээ хийжүүлсэн ундаанаас татгалзаж байна. Гэтэл манайхан их хэрэглэх юм. Сүүлийн үед янз бүрийн хоол амтлагчууд их хэрэглэх болсон. Гэтэл энэ нь хүний биед хортой гэдгийг мэддэггүй. Мөн хоорондоо зохицдоггүй хүнс гэж байдаг. Түүнийг бас манайхан тэр бүр ойшоодоггүй.
-Тухайлбал, ямар бүтээгдэхүүнүүд байдаг юм бэ?
-Хоорондоо зохицдоггүй хүнс их байна. Тухайлбал, бялуу, кекс, рулетэд заавал өндөг, ваналин ордог. Гэтэл энэ хоёрыг удаан хугацаагаар, их хэмжээгээр хэрэглэвэл үхэлд хүргэх аюултай. Цагаан, улаан лууванг нэг дор хоолонд хийж идвэл цусны өвчтэй болдог. Тэр бүү хэл манайхан хоолоо хуурахаасаа өмнө сонгино, сармисыг хамт хийгээд шардаг. Сармис, сонгиныг хамт хэрэглэхэд хоол боловсруулах эрхтнийг цочроож, үрэвсүүлдэг. Зөгийн балыг сонгино, сармистай хамт идэхэд нүдний хараа мууддаг. Шар айргийг шарсан, хуурсан хүнстэй хамт хэрэглэхэд хавдар үүсгэнэ. Тэр бүү хэл, манайхан цайнд мах хөшиглөж идэх кальцийг задалж, үс хугарч, хуурайшуулдаг муу нөлөөтэй. Шоколад нь сүүний кальцийг устгаж алга болгодог. Жижиг савтай хийжүүлсэн ундаанд 16 халбага элсэн чихэр ордог гээд бод доо. Энэ мэтчилэн дурьдаад байвал олон зүйл бий.
-Тэгвэл хамгийн ашигтай хүнсийг нэрлээч гэвэл?
-Английн Лондон таймс сэтгүүл дээр хүн төрөлхтөнд хамгийн их ач тусаа өгдөг шилдгийн шилдэг хүнсний бүтээгдэхүүнийг нэрлэж гаргасан байдаг. Хүнсний ногооноос нэгдүгээрт байцаа орсон. Бүх төрлийн байцаа хүний биед тустай. Тэр дундаа калияа, цэцэгт байцаа. Мөн бүх төрлийн самарнууд хүний биед тустай. Ялангуяа манайд элбэг ургадаг хуш модны самар. Энэ самраар тусгай эмчилгээ хийдэг эмнэлгүүд ч Орост байдаг. Мөн хушга байна. Энэ нь хүний мэдрэлийн үйл ажиллагааг сэргээдэг. Энэтхэгт ээжүүд хүүхдээ шалгалтад орохын өмнө хушгаар төрөл бүрийн хоол хийж өгдөг. Мөн розмарин гээд амтлагчаар. Хүүхдийнхээ оюун ухааныг сайжруулахын тулд ийм арга хэрэглэдэг.
Д.Туяа
СЭТГЭГДЭЛ БИЧИХ