Эрдэнэзуу хийдээс алдагдсан үнэт бүтээлүүд хятадуудын гарт оржээ
Эрдэнэзуу хийдэд сан хөмрөгчөөр ажиллаж байсан О.Баяраа нарын хэдэн хэдэн хүнд Өндөр гэгээний урласан гурван бүтээлийг хулгайлсан хэрэгт Эрүүгийн цагдаагийн газраас хэрэг үүсгэн шалгаж эхэлсэн талаар өмнө нь мэдээлж байсан билээ.
Хэргийн талаар нэхэн сануулбал Мэргэжлийн хяналтын ерөнхий газраас 2008 онд тус хийдэд шалгалт хийх үедээ дээрх бүтээлүүдийг улсын бүртгэлд бүртгэж, баталгаажуулсан байжээ. Гэвч өнгөрөгч онд тус газраас Эрдэнэзуугийн хийдэд хийсэн шалгалтаар дөрвөн хосгүй үнэт эдлэл, 17 шармал бурхан алга болсон нь тогтоогджээ.
Эх сурвалжийн мэдээллээр Эрдэнэзуу хийдэд сан хөмрөгчөөр ажиллаж байсан О.Баярааг Эрүүгийн цагдаагийн газрынхан уг хэрэгт холбогдуулан шалгахад тэрбээр үнэд бүтээлийг нутгийнхаа “Тансаг” нэртэй шашины дэлгүүрийн эзэн С.Энхтайвант худалдсан байсан аж.
Харин С.Энхтайван нь өмнөд хөршийн иргэн Л-д зарсан болох нь мөрдөн байцаалтын явцат тогтоогджээ. Цагдаагийн ажилтнууд Хятад улсын иргэн Л-ийг интерполоор эрэн сурвалжилж байгаа ч одоо болтол сураг гаргаагүй гэнэ. Уг хэргийг үргэлжлүүлэн шалгаж байна.
Н.Бүжин
СЭТГЭГДЭЛ БИЧИХ