Хуурамч эм худалдаж байсныг илрүүлжээ

img

Улсын хэмжээнд зарж байгаа эм, био бэлдмэл, эмнэлгийн хэрэгслийн чанар, аюулгүй байдлыг МХЕГ-аас шалгажээ. Шалгалтад анальгин, шувуутай тос, В витамины комплекс, ОХУ-д үйлдвэрлэсэн тетрациклины мазь, баралгин, лидокайн зэрэг бидний түгээмэл хэрэглэдэг атлаа чанарын баталгаагүй, бүтгэлд ороогүй 92 нэр төрлийн эм зарж байсныг илрүүллээ.  Уг шалгалтад эмийн 30 гаруй үйлдвэр, эм ханган нийлүүлэх 100 гаруй байгууллага, эмийн 800-аад сан, хуурамч эм худалдаалж болзошгүй зах, эмнэлэг доторх хүнсний худалдааны цэг гээд манай улсад бүртгэлтэй эм хангамжийн байгууллагын 85 орчим хувийг хамруулсан байна. Зориулалтын бус байранд эм үйлдвэрлэж байсан зөрчил нийтлэг илэрсэн бол “Астрафарм”, “Эв эрдэнэ”, “Тун фарм”, “Түшиглэн”, “Шинэ эхлэл”, “Мерит”, “Шинэбат”, “Тавин ус” зэрэг томоохон компани ашиг олон үүднээс 10 гаруй нэр төрлийн бүтээгдэхүүнийг давхардуулан үйлдвэрлэж байв. Мөн 13 үйлдвэрийн 14 нэрийн бүтээгдэхүүн стандарт шаардлага хангаагүй аж.

СЭТГЭГДЭЛ БИЧИХ

Zochin 02:
MGL-d amid yavah batalgaa alga unendee aimaar yumaa.
2012-02-26