Их аваргад Такасаго дэвжээнээс мэндчилгээ илгээв
Японы сумогийн Такасаго дэвжээнээс мэргэжлийн сумогийн 68 дахь их аварга Асашёорюү Д.Дагвадоржид Монголын цагаан сарыг тохиолдуулан мэндчилгээ илгээжээ.
“Япон улсын Мэргэжлийн сумо бөхийн хүндэт дэвжээнд 22 наснаасаа эхлэн 25 удаа түрүүлсэн таны бахдам амжилтын гараа эхэлсний 10 жилийн ойн баярын мэндийг дэвшүүлье. Мэргэжлийн сумо бөхийн хөгжилд их аварга таны оруулсан хувь нэмэр үлэмж их гэдгийг цохон тэмдэглэе.
Эрхэм таны сумогийн түүхэнд гаргасан их амжилтыг хүндэтгэн 2013 оны 1-р сард сумогийн 68 дахь их аварга төрөн гарсны 10 жилийн ойг тэмдэглэн өнгөрүүлэх талаар Сумо бөхийн холбоонд уламжлаад байгааг мэдэгдэхэд таатай байна” хэмээн мэндчилгээнд дурджээ.
Их аварга Д.Дагвадорж16 настайдаа Япон орныг зорьж Мэйтокү хэмээх спортын ахлах сургуульд элсэн орж, 1999 онд анхны башёд барилдах эрхээ авснаас хойш мэргэжлийн сумод 11 жил зодоглохдоо их аварга маань 669 даваа авч, Эзэн хааны тэргүүн цомыг 25 удаа хүртэн сумогийн түүхэнд гуравдугаарт эрэмбэлэгдсэн юм. Мэндчилгээ илгээсэн Такасаго дэвжээнээс их аварга Д.Дагвадорж төрөн гарчээ.
СЭТГЭГДЭЛ БИЧИХ