"Аль-Каида" бүлэглэл цуврал халдлагаа хүлээн зөвшөөрлөө

img

"Аль-Каида"  алан хядах байгууллагынхан  Иракт цуврал алан хядах  ажиллагаа явуулснаа  албан ёсоор мэдэгдлээ. Энэ мэдэгдлээ лалын шашинтнуудын интернэт сайтад мэдэгдсэн байна. Хамгийн сүүлд  Багдадын Каррада хороололд мина ачсан машин дэлбэрчээ. Үүний дараа нийслэлийн өөр хороололд алан хядах ажиллагаа дөрвөн ч удаа явуулжээ. Эдгээр ажиллагаа цагдаа нарыг хөнөөх зорилготой байсан гэж хууль хяналтынхан мэдэгдэж байн. Түүнчлэн өчигдөр  алан хядагчид Диял, Салах-эд-Дин мужид ийн ажиллагаа явуулав. Өчигдөр үүний улмаас 50 гаруй хүн амь үрэгджээ.

СЭТГЭГДЭЛ БИЧИХ