
Эх нялхсын эрдэм шинжилгээний төвд иргэн Н-гийн эхнэр Э энэ сарын 5-ны өдөр нярайлж 3кг 200 грамм охин төрүүлсэн ч эмч нарын хариуцлагагүй үйлдлээс үүдэн бяцхан охин хорвоог орхисон талаар манай сайт өчигдөр мэдээлсэн.
Тэгвэл уг мэдээллийн мөрөөр Баянгол дүүргийн цагдаагийн хэлтсээс өчигдөр 19.30 цагт тус эмнэлэг дээр очиж охиныг нас бардаг өдөр ээлжинд гарсан их эмч, сувилагч нарыг шалгаж эхэлсэн байна.
Хэргийн талаар сануулахад Э эмэгтэйг төрөх үед охин нь архаг бүтэлтэй гарсан тул эмч нар хүчилтөрөгчийн аппарат залгажээ. Гэтэл энэ үед хий алдаж хоёр сувилагч гэмтэл гарсан хэсгийг бохиор наах оролдлого хийх үеэр бяцхан охин амь насаа алдсан байна.
Түүнчлэн Э-гийн төрөх хугацаа болж умайн амсар нь нээгдчихээд байхад тус газрын Хүлээн авах тасгийн их эмч н.Ариунаа жирэмсэн эмэгтэйг төрөх тасагт хүлээн авахаас татгалзан гэр рүү нь буцааж байсан гэнэ. Тиймээс Э тус төвийн нэгэн танил эмчийнхээ гуйлтаар тус эмнэлэгт хэвтсэн гэнэ.
Ингээд эмэгтэй хэт авиан оношлогоонд ортол түүний төрөх хугацаа аль эрт хэтэрч, эхэс нь дотроо ногоорч, хүүхдийн зүрхний цохилт өөрчилттэй болсон аж. Тиймээс эмч нар Э-д яаралтай хийсвэр хагалгаа хийх шийдвэр гаргасан нь тэр гэнэ.
Н.Түвшин
СЭТГЭГДЭЛ БИЧИХ