
НҮБ-ын тэргүүн асан Кофи Аннан энхийн төлөө төлөө элчээр дахин ажиллах болжээ.
НҮБ болон Арабын улсуудын холбооныхон түүний туршлага, нэр хүндийг бодолцон хамгийн халуун цэг болоод байгаа Сирит элч төлөөлөгчөөр илгээж буйгаа албан ёсоор зарласан байна.
Ингэснээр дэг болсон түүний хувьд маш хүнд нөхцөлд ажиллах болж байна. Түүний туршлага Сирит хүч хэрэглэх, хүний эрхийг зөрчих ажиллагааг зогсоох болон Сирийн хямралын асуудлыг эв зүйгээр шийдвэрлэхэд тус дөхөм үзүүлэх болно гэж НҮБ болон Арабын улсуудын холбооныхон үзэж буйгаа мэдэгдэлдээ дурсан байна.
Мөн хямралыг зохицуулах дипломат сувгийг алдахгүй байхын тулд Аннаныг томилсон гэж шинжээчид үзэж байгаа аж.
СЭТГЭГДЭЛ БИЧИХ