
БНСУ-ын Загварын холбооноос жил бүр уламжлал болгон зохион байгуулдаг Азийн шилдэг загвар өмсөгч шалгаруулах ёслолын ажиллагаа болж өнгөрлөө.
Тус тэмцээнд 18 орны 50 гаруй загвар өмсөгч оролцсон бөгөөд “Монгол модель” агентлагийн загвар өмсөгч Д.Баяртогтох шилдгээр шалгарчээ.
БНСУ-ын нийслэл Сөүл хотноо гурав хоног үргэлжилсэн тэмцээнийг Япон, Солонгосын 13 шүүгч шүүсэн бөгөөд Д.Баяртогтох Азийн топ модель болохын хамт тус улсын загварын томоохон агентлагтай гэрээ байгуулсан гэнэ.
С.Жигүүр
СЭТГЭГДЭЛ БИЧИХ