“Гэнжийн туульс” УДЭТ-ын тайзнаа тавигдана

img

Дэлхийн хамгийн анхны роман хэмээн хүндлэгддэг “Гэнжийн туульс” Монголын театрын тайзнаа тун удахгүй амилах нь. УДЭТ-ын найруулагч УГЗ Ч.Найдандорж уг зохиолоор “Гэрэлт Гэнжийн дурлал” жүжиг тавьж буй бөгөөд Б.Галаарид зохиолыг нь бичжээ. Японы болоод дэлхийн уран зохиолын сод туурвил “Гэнжийн туульс”-ын гол дүрд МУГЖ Б.Жаргалсайхан, залуу жүжигчин С.Баасанжаргал нар тоглож буй бөгөөд Японы язгууртны амьдралын хаалттай хөшгийг зоримог нээсэн уг бүтээлийг тэд хэрхэн амилуулахыг бид харах л үлдлээ. С.Жигүүр

СЭТГЭГДЭЛ БИЧИХ