
ЗХУ-ын Союзмультфильмийн бүтээл “Чамайг даа” хүүхэлдэйн киноны орчин үеийн хувилбар дэлгэцнээ амилж магадгүй гэж “Извести” сонинд бичжээ.
Тэдний өгүүлснээр Санкт-Петербург хотын “Костом” хэмээх IT бүлгийн залуус “Ну погоди”-ийн шинэ хувилбар дээр ажиллаж байгаа аж. Гэхдээ үйл явдлын зохиолыг ямар гэдгийг тэд нууцалж байгаа ба “Миша ба баавгай” хүүхэлдэйн кинотой өрсөлдөхүйц хэмжээнд байж чадна гэж аниматорчид ярьж байна.
Тэд “Майл.ру” сайтаар өнгөрсөн онд “Ну погоди”-ийн шинэ ангийн тухай хэлэлцүүлэг явуулжээ. Энэ нь 25-аас дээш насны залуусын дунд хуучин цагаа дурсах, хүүхэлдэйн киноны орчин үеийн хувилбар ямар байх бол хэмээн төсөөлөн бодоход хүргэсэн байна.
С.Жигүүр
СЭТГЭГДЭЛ БИЧИХ