“Мөнгөн хараацай”-н шилдгүүд тодров

img

Ардын урлагийн авьяастан хүүхдүүдийг тодруулах “Мөнгөн хараацай” наадам саяхан болж өнгөрлөө.   Олон улсын “Найрамдал” төвийн “Хараацай” театрт болж өнгөрсөн тус наадмын гоцлол дууны төрөлд “Алсын газрын зэрэглээ”-г дуулсан Дорноговь аймгийн Сайншанд сумын сурагч Ч.Энхгэрэл түрүүлжээ. Түүнчлэн, ардын дууны шилдэг хамтлагаар Дундговь аймгийн “Болор солонго” хамтлаг, шилдэг гоцлол бүжигчнээр Говь-Алтай аймгийн Есөнбулаг сумын сургуулийн сурагч Ц.Намуун тодорчээ.   Харин Баянгол дүүргийн VI сургуулийн сурагч Т.Билгүүн язгуур урлагийн шилдэг авьяастнаар шалгарсан байна.   Д.Цэцэг    

СЭТГЭГДЭЛ БИЧИХ

сэтгэгдэл:
сайн уу мөнгөн хараацай уралдааныхаа талаар хангалтгүй бичсэн байна. Ая эгшгийн 6 жигүүр уралдааныг яаж бичсэнийг хараарай. амжилт хүсье
2012-04-24