
Нийслэлийн Баянзүрх дүүргийн 16-р хороо, Богд-Ар хороолол, Их дэлгүүр, Хан-Уул дүүргийн 17-р хороо, Баянгол дүүргийн 4-р хорооны нутаг дэвсгэрт өнөөдөр 14.23 цагт 6-8 магнитудын газар хүчтэй хөдлөлт болсон талаар нийслэлийн Онцгой байдлын хэлтсээс мэдээлэл ирлээ.
Газар хөдлөлт мэдрэгдсэн нутаг дэвсгэрийн оршин суугчид Онцгой байдлын газар болон Одон орон судлалын үндэсний төв рүү утсаар холбогдон дахин чичирхийлэл мэдрэгдэх эсэх талаар тодорхой мэдээлэл хүсч байгаа аж.
Бид үргэлжлүүлэн мэдээлэл хүргэнэ.
Н.Бүжин
СЭТГЭГДЭЛ БИЧИХ