Говьсүмбэр аймаг тамхигүй орчинг бий болгов

img

Монголын Мянганы сорилтын сангийн санхүүжилтээр “Эрүүл ажлын байр бий болгох төсөл”–ийн хүрээнд дасгал хөдөлгөөн, эрүүл хооллолт, хорт зуршлаас татгалзахыг уриалж сурталчилсан олон ажил хйиж буй. Энэхүү төслийн дүнд, Говьсүмбэр аймгийн Нутгийн удирдлагын ордон 100 хувь тамхигүй орчин болж чаджээ.   Тус ордоны өрөө тасалгаа, бие засах газар, автомашины зогсоол болон эргэн тойрны 50 метрт тамхи татахыг хориглосон байна. Ингэснээр иргэд дам тамхидалтад өртөж эрүүл мэндээрээ хохирох асуудлыг таслан зогсоох, тамхи татдаг хүмүүсийг тамхинаас гарах орчинг бүрдүүлэх, байгууллагын ариун цэвэр, соёл, эрүүл аюулгүй орчинг бүрдүүлж чаджээ.   Говьсүмбэр аймаг нь 14508 хүн амтай. Аймгийн нийт иргэдийн 10 орчим хувь нь тамхидалтаас шалтгаалсан өвчлөлд өртдөг ба  эдшээр иргэдийн 75 хувь нь хөдөлмөрийн насныхан байдаг аж.   Н.Дэлгэр

СЭТГЭГДЭЛ БИЧИХ