
Улаанбаатарт багавтар үүлтэй, цас орохгүй. Салхи зүүн өмнөөс секундэд 4-9 метр. Шөнөдөө 20-22 градус, Яармаг-Сонгины орчмоор 29-31 градус, өдөртөө 6-8 градус хүйтэн байна.
Баруун аймгуудын нутгаар үүлэрхэг, зарим газраар бага зэргийн цас орно. Салхи баруун хойноос секундэд 5-10 метр. Увс нуурын хотгор, Идэр, Тэс голын сав газраар шөнөдөө 30-35 градус, өдөртөө 17-22 градус, Алтайн өвөр говиор шөнөдөө 10-15 градус хүйтэн, өдөртөө 3 градус хүйтнээс 2 градус дулаан, бусад нутгаар шөнөдөө 15-20 градус, өдөртөө 6-11 градус хүйтэн байна.
Төвийн нутгаар солигдмол үүлтэй, цас орохгүй. Салхи зүүн өмнөөс секундэд 4-9 метр. Дархадын хотгор, Хөвсгөлийн уулархаг нутаг, Ерөө голын сав газраар шөнөдөө 28-33 градус, өдөртөө 12-17 градус, бусад нутгаар шөнөдөө 19-24 градус, өдөртөө 5-10 градус хүйтэн байна.
Зүүн аймгуудын нутгаар багавтар үүлтэй, цас орохгүй. Салхи баруун өмнөөс секундэд 5-10 метр.Шөнөдөө Хэрлэн,Халх голын саваар 23-28 градус, бусад нутгаар 17-22 градус, өдөртөө 6-11 градус хүйтэн байна.
Говийн нутгаар үүлтэй, цас орохгүй. Салхи зүүнээс секундэд 5-10 метр. Өмнөговийн нутгаар шөнөдөө 11-16 градус хүйтэн, өдөртөө 3 градус хүйтнээс 2 градус дулаан, бусад нутгаар шөнөдөө 16-21 градус, өдөртөө 2-7 градус хүйтэн байна.
СЭТГЭГДЭЛ БИЧИХ