
Намрын чуулган завсарласан ч эцэслэн хэлэлцэх, шийдэх нэлээд хэдэн асуудал үлдсэн.
Гуравдугаар сарын 5-наас УИХ-ын ээлжит бус хуралдааныг хуралдуулахаар зарласан. АН-ын бүлгээс чуулганы хуралдааныг завсарлуулсан даруй ээлжит бус хуралдааныг хийхийг шаардсан.
Гэвч хуралдаан завсарлаж түшээд хөдөө орон нутгийг зорьж сайн малчин, тариаланчдын шагналыг гардуулан сар шиндээ бэлтгээд завгүй байв.
Тиймээс АН-ын бүлгээс гишүүдээ энэ сарын 27-нд буюу өнөөдөр ажилдаа ирж бүлгийн хуралдаандаа суух зар тараасан. Өнөөдөр хуралдах бүлгийн хуралдаанаар Иргэний цахим үнэмлэхийн олголтын ажлын явц байдал, Хурууны хээ таних төхөөрөмжийн худалдан авалтын ажлын явцтай танилцах юм байна.
СЭТГЭГДЭЛ БИЧИХ